Борис Жонсон өрсөлдөөнөөс нэрээ татлаа

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Борис Жонсон өрсөлдөөнөөс нэрээ татлаа

Борис Жонсон өрсөлдөөнөөс нэрээ татлаа

Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Түүний залгамж халааг авах хамгийн өндөр магадлалтай хүмүүсээр ерөнхий сайд асан Борис Жонсон болон Риши Сунак нар нэрлэгдээд буй.

Борис Жонсон гэр бүлийнхээ хамтаар Карибын тэнгис рүү амрахаар явсан байсан. Тэр Бямба гаригт Карибын тэнгисээс эргэн ирснээр ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж магадгүй гэсэн таамаглалыг бий болгожээ. Гэтэл Борис Жонсон Консерватив намыг нэгтгэж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Ийнхүү Борис Жонсон нэрээ татсанаар Риши Сунакаас гадна цорын ганц өрсөлдөгчөөр Пенни Мордаунт үлдэж байна. Тэр өрсөлдөөнөөс татгалзахгүй гэдгээ илэрхийлжээ.

Өрсөлдөөнийг үргэлжлүүлэхийн тулд Консерватив намын парламентын гишүүдээс 100 санал авах учиртай. Борис Жонсон 59 санал авсан бол Риши Сунакийг 140 гаруй гишүүн дэмжээд байна. Харин Пенни Мордаунт 26 саналтайгаар өрсөлдөөний сүүлийг мушгиж байна.

Риши Сунак ерөнхий сайд асан Борис Жонсонд хандаж талархлаа илэрхийлсэн. “Brexit”, Covid-19-ийн вакцин, Путины дайн зэрэг асуудал дээр Борис Жонсоны оруулсан хувь нэмэрт үргэлж талархаж явна гэдгээ Сунак хэлжээ. Мөн Борис Жонсон дахин ерөнхий сайдад нэр дэвшихгүй гэж шийдсэн ч үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэв.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж