Хоёр Солонгос усан хил дээр харилцан гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос усан хил дээр харилцан гал нээжээ

Хоёр Солонгос усан хил дээр харилцан гал нээжээ

Хоёр Солонгосын усан хилийн маргаантай бүсэд өнөө өглөө талууд харилцан гал нээсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Хойд Солонгосын талаас сүүлийн хэдэн долоо хоногт тогтмол пуужин харвах болсон энэ цаг үед Сөүлтэй мөргөлдөөн үүсэх эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сөүлийн Жанжин штабаас мэдээлснээр өнөөдөр/2022.10.24/ өглөө орон нутгийн цагаар үүрийн 03:42 цагт Хойд Солонгосын худалдааны хөлөг хилийн зурвасыг зөрчсөн тул эргийн харуулаас анхааруулах гал нээсэн гэв.

Харин Пёньяны талаас мэдэгдэхдээ, "Үл танигдах хөлөгт анхааруулах нэрийдлээр Хойд Солонгосын усан бүс рүү Сөүлийн  хөлөг онгоц нэвтэрсэн" гэж буруутгасан байна. Улмаар Хойд Солонгосын талаас мэдээлэхдээ эргийн хамгаалалт хариуцсан нэгж нь маргаантай бүсэд "дайсны хөдөлгөөн" мэдэгдсэн тул 10 удаа их буугаар буудсан гэв.

Солонгосын хойгт 1950-1953 онд өрнөсөн дайны төгсгөлд АНУ-ын тэргүүлсэн НҮБ-ын командлалаас тэнгисийн баруун бүсэд хоёр орны хилийн зурвасыг тогтоож өгсөн юм. Гэхдээ үүнийг Хойд Солонгосын тал хүлээн зөвшөөрдөггүй аж.  Тухайн маргаантай бүсэд өмнө нь 2010 онд  БНСУ-ын арал руу Хойд Солонгосын талаас их буугаар буудаж, Сөүлийн тэнгисийн цэргийн хөлгийг сөнөөснөөс 50 хүн амь үрэгдсэн юм.

Сэжон институтийн шинжээч Чон Сон Чаны таамаглалаар Хойд Солонгос нь санаатайгаар хөлөг онгоцоор маргаантай бүсэд нэвтэрч, зөрчил үүсгэсэн байх магадлал өндөр гэнэ. Учир нь Хойд Солонгосын цэргийнхний зөвшөөрөлгүй өглөө эрт худалдааны хөлөг онгоц маргаантай бүсэд тээвэрлэлт хийхгүй аж.

Өмнөд Солонгос нь өнөөдрөөс АНУ-ын талтай хамтран дөрвөн өдрийн өргөн хүрээтэй цэргийн сургуулилалтыг хойгийн баруун эрэгт эхлүүлж байгаа аж. Тус цэргийн сургуулилалтад Өмнөд Солонгосын сөнөөгч, байлдааны нисэх онгоцнууд, АНУ-ын нисдэг тэрэг, нисэх онгоцнууд оролцох гэнэ. Харин ирэх долоо хоногт 240 байлдааны онгоц оролцсон том хэмжээний агаарын цэргийн сургуулилалт болно.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж