Хилийн чандад Монголын тамирчид өндөр амжилт гаргасаар байна. Тухайлбал, Тайландын нийслэл Банкок хотод тус усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд болж, Монгол улсаас Б.Энххүслэн өрсөлдөв. Тэрбээр зургаан зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд ДАШТ-д В цагийг биелүүлсэн биелүүлсэн анхны монгол тамирчин боллоо.
- 50 метрийн өврөөр даллалт – 26.54
- 800 метрийн өврөөр даллалт – 8:47.20
- 100 метрийн өврөөр даллалт – 56.08
- 200 метрийн өврөөр даллалт – 1:58.23
- 100 метрийн мэлхий сэлэлт – 1:12.50
- 200 метрийн холимог сэлэлт – 2:17.49
Мөн Унгар улсын Будапешт хотод эрэгтэй шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн аравдугаар сарын 13-21-нд болоход манай улсаас их мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, 7 оноотойгоор тэргүүн байр эзлэв. Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулжээ. Их мастер А.Энхтуулыг аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.
Холбоотой мэдээ