"Цахилгаан, дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлэхээс өөр гарцгүй" | News.MN

"Цахилгаан, дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлэхээс өөр гарцгүй"

"Цахилгаан, дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлэхээс өөр гарцгүй"

"Цахилгаан, дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлэхээс өөр гарцгүй"

 Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж буй. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр ирэх сарын 1-нээс аж ахуй нэгжийн цахилгааны үнийг нэмэхээр болсон талаар дуулгалаа.


-Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж ирсэн. Энэ салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ жилийн гүйцэтгэлээр Эрчим хүчний салбар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Гарцаагүй үнэ тарифыг нэмэхээс өөр гарцгүй болсон. Эсвэл ирэх жилийн төсөвт 300-400 тэрбум орчим төгрөгийн татаас суулгаж, татаасаар амьдрах хоёр сонголттой байна. Энэ байдлаараа цаашдаа явбал энэ өвлийг давах байх.

Цаашдаа тогтой байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүйгээс энэ салбарын ажилчид дийлэнх нь төрийн үйлчилгээ авч чадахгүй болчихсон байна. Цар тахлын үед эрчим хүчний салбар байж болох бүхий л нөөцөө шавхаад дууссан. Тиймээс хүнд хэцүү шийдвэр гаргана. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс албан байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлнэ. Үүнийг сайн зүйл гэж бодохгүй байна. Ахуйн хэрэглээнд бол нэмж чадахгүй байгаа. Цар тахлын үед хөл хорио тогтоосноос улс орнуудад тээвэрлэлтийн үнэ өссөн. Мөн ОХУ-ын дайнаас шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. 2019 онтой харьцуулахад эрчим хүчний салбарын өртөг 28 хувиар нэмэгдсэн.

-Эрчим хүчний тарифыг ямар байдлаар нэмэх вэ. Айл өрхийн хэрэглээний тарифыг нэмэх үү?

-Эхний ээлжид айл өрхүүдийн эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй. Харин ААН-ийн хувьд 5,000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно.

Мөн уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд, архи үйлдвэрлэгчид, криптовалют үйлдвэрлэгч гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцох талаар Сангийн сайдтай ярилцсан.

2023 оны нэгдүгээр сарын 1-ээс төсвийн байгууллагуудын дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлнэ. Цахилгааныг мөн ялгаагүй дээр дурдсан тарифаар нэмэгдүүлнэ. Энэ асуудлыг шийдэх юм бол энэ өвлийн ачааллыг давна. Иргэдийн хэрэглээний тарифыг нэмэхгүй байгаа шалтгаан нь иргэд дөнгөж хямралаас гарч байна. Тиймээс дараагийн нэмэлтийг эдийн засгийн өсөлт тогтворжиж, өсөлт эхэлсэн жилд нэмнэ. Гэхдээ хөгжингүй орнуудад ахуйн хэрэглээ өндөр байдаг, эсрэгээрээ аж ахуй нэгжийн хэрэглээний үнэ хямд байдаг. Аргагүй эрхэнд энэ салбарыг дампууруулчихгүйн тулд дээрх арга хэмжээг авах гэж байна. Ерөнхийдөө уг нэмэлтээр 280 орчим тэрбум төгрөг орж ирэх тооцоо бий. Багануурын уурхай тонн нүүрсийг 35 мянган төгрөгөөр зарж байгаа. Өөрийнх нь өртөг 46,800 төгрөг. Шивээ-Овоогийн нүүрсийг 29 мянган төгрөгөөр зарж байгаа нь ямар хэмжээний алдагдалтай явааг харуулж буй.

Улстөрч хүний хувьд сайд болсноор салбартаа том төслүүд хэрэгжүүлэхийг зорьж, дараа нь үнэ нэмэхийг бодсон. Харамсалтай нь ажлаа аваад салбарынхантайгаа уулзахад “сайдаа та гоё юм яриад хэрэггүй, эхний ээлжид тарифыг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулаач ээ” гэдгийг бүх түвшинд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2022-10-24 192.82.64.133

Negmoson 2-3 dahin nemeechee !!!

Avatar

BAT 2022-10-24 103.57.95.77

Чойжоо муу хар ПМЗДА!!!
Чойжоо муу хар ПМЗДА!!!
Чойжоо муу хар ПМЗДА!!!
Чойжоо муу хар ПМЗДА!!!
Чойжоо муу хар ПМЗДА!!!
Чойжоо муу хар ПМЗДА!!!

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-10-24 202.9.46.152

хогийн коммунистууд дандаа нийгмийг хорлож байдаг хэмнэхийг мэддэгүй айл орхүүдийн ус цахилагааны нэмэх нь иргэд хэмнэх соёлд суралцах боломж ологх байлаа татвар төлөгөчдөө дандаа юун бүхний бай бологож дарлаж байдаг харгис коммунитс большевик үзэлтэй МАН ыг 24 онд улс трөөс нэг мөсөн зайлуулах шаардлагтай болжээ үйлдвэрлэл үйлчилшгээ явуулж ажлын байр бий болгочдоо дарамталх нь ихэссэн тул ажли олгогчид маань нийлж тэмцэх хэрэгтэй болжээ татвараа төлөхгүй эсргүүцэл идэрхийл

Avatar

Баяр 2022-10-24 202.21.120.62

Эрчим хүч, дулааны үнийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүллээ гээд л захиралд нь хөдөлмөрийн баатар цол олгоод байгаагүй билүү, энэ Чойжоо одоо гэнэт сэрсэн юм шиг орж ирээд power is to be or not to be гэх шиг

Avatar

Зочин 2022-10-24 124.158.68.17

Айл өрхийн э/хүчний үнийг нэмэх, ААНэгжийнхийг нэмэх хоёрын ялгаа юундаа байнаа. Үргэлж ингэж утгагүй худлаа нялуурч улсаа сүйдлэх юм. ААНэгж чинь иргэдээсээ буцаагаад л авчихна ш дээ. Их тэнэгтэх юмаа, МАНгарууд.

Avatar

Зочин 2022-10-24 122.201.21.156

Irged ni tuildaa hureed ireheer ur dagavar, ersdel, hariutslagaa ene 76 uzej bas huleej dee.

Avatar

Иргэн 2022-10-24 64.119.23.151

өдрийн цагаар гудамжны гэрэл асаад баыдгаа яаж хянах вэ бүх хүн лмэднэ хэлэхээр тоодоггүй л

Avatar

Haha 2022-10-24 66.181.161.47

100% chaaldaaa atsaa

Avatar

Зочин 2022-10-24 43.242.243.178

цахилгаан , дулааны эрчим хүчнийхээ үнийг гарсан өртгөөр нь тооцож алдагдлаас гарахаас гадна сэргээгдэх эрчим хүчний алдагдлаа тариф дээр нэмэхээ зогсоовол салбар биеэ даах чадвартай болно. яг үнэндээ бид маш хямд эрчим хүч хэрэглэж байгаа шүү. зах зээлийн горимд шилжүүлбэл нохойныхоо үүрийг ч халаахгүй болно шүүдээ.

Avatar

Зочин 2022-10-24 139.5.218.219

Аж ахуйн нэгжийн үнийг нэмнэ гэж хулхидаад хэрэггүй ээ. Ачаа нь ард түмний нуруун дээр ирнэ. ТЭЦ 3-ЫН шинэчлэл яасан бэ. Оросуудын хийдэг гэж худлаа.

Avatar

Зочин 2022-10-24 202.55.188.87

баялагтаа эзэн болсон оркууд баярлацгаа. МАНгар х***а нам чин дахиад илүү ихээр баярлуулах болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж