Ван И тушаал дэвшиж, Хятадын гадаад бодлогыг хариуцна

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Ван И тушаал дэвшиж, Хятадын гадаад бодлогыг хариуцна

Ван И тушаал дэвшиж, Хятадын гадаад бодлогыг хариуцна

Хятадын Коммунист намын ХХ хурлаар намын Улс төрийн хорооны зарим гишүүд солигдсон. Тодруулбал, Хятадын Гадаад харилцааны төв комиссын Тамгын газрын дарга Ян Жечи тус хорооноос гарч оронд нь Гадаад хэргийн сайд Ван И сонгогдсон. Ингэснээр 69 настай Ван И тушаал дэвшиж, Гадаад харилцааны төв комиссын Тамгын газрын дарга болно гэх таамаглал байна.

Ван И өдгөө Гадаад харилцааны сайдаас гадна төрийн зөвлөхийн албан тушаалыг давхар хашиж буй. Гэхдээ гадаад харилцааны гол бодлогыг хариуцсан хүн бол 72 настай Ян Жечи юм.

Таван жил тутамд нэг удаа болдог Коммунист намын хурлаар 68 болон түүнээс өндөр настай албан тушаалтнуудыг огцруулдаг уламжлалтай. Энэ дагуу Ян Жечи энэ жил тэтгэвэртээ гарах ёстой.

Ван И нь 200 хүний гишүүнтэй намын Төв хорооны гишүүнээс 24 хүний бүрэлдэхүүнтэй Улс төрийн хороонд сонгогдон улс төрийн нөлөө бүхий хүрээлэлд орж байна. Гадаад хэргийн сайдын хувиар Ван И нь Бээжинг "дагахгүй" байгаа улс орнуудад шахалт үзүүлэхийн тулд "дайчин чонын дипломат арга барил"-ыг хөгжүүлсэн. Ингэснээрээ тэрбээр Хятадын дарга Ши Жиньпиний итгэлийг олсон гэж үзэж байна. Ван И анх Хятадын гадаад харилцааны яаманд япон хэлний мэргэжилтнээр ажилд орж байв. Удалгүй 2004-2007 оны хооронд БНХАУ-аас Японд суух Элчин сайдаар томилогдон ажилласан. Ван И 2013 онд Хятадын гадаад хэргийн сайд болсон. 

Үүнээс гадна Ши Жиньпиний гадаад болон дотоод бодлогын зөвлөх Ван Хунин долоон хүний гишүүнтэй Улс төрийн байнгын хорооны гишүүнээс хоёр дахь удаагаа улиран сонгогдов. Тэрбээр "дайчин чонын бодлогын арга барил"-ыг гаргасан гол онолч бол Ван И үүнийг нь бодитоор хэрэгжүүлсэн хүн. Товчоор хэлбэл хоёр Ван Хятадын гадаад бодлогыг тодорхойлох болж байна.

Ван И өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейд Тайванийн асуудлаар ярихдаа, БНХАУ-ын эргэн нэгдэх үйл явцыг ямар ч саад зогсоож чадахгүй гэсэн. Үүгээрээ тэрбээр АНУ, Японд анхааруулга өгсөн юм. Үүний дараа намын ХХ их хурлын нээлтэд Хятадын дарга Ши Жиньпин хэлэхдээ, Тайванийг эргэн нэгтгэх нь ямар ч эргэлзээгүй зайлшгүй биелэх ёстой үйл явц гэдгийг онцолсон.

Ван Игийн оронд БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Цин Ган Хятадын гадаад хэргийн сайдаар томилогдох магадлал өндөр байна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Лю Хайшины нэр ч мөн гадаад хэргийн сайдад яригдаж байна. Тэд хоёул Шигийн ойрын хүрээний хүмүүс бөгөөд өнгөрсөн амралтын өдрөөр намын Төв хороонд сонгогдсон.

ЭХ СУРВАЛЖ: NIKKEI ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж