Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.24-Х.30

Хуучирсан мэдээ: 2022.10.24-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.24-Х.30

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.24-Х.30

Хонь

Эерэг сэтгэлгээтэй байж, бүтээлч ажилд оюун ухаанаа зориул. Энэ нь таны амьдралд нэгэн шинэ өнгийг нэмнэ. Чухал шийдвэр гаргах гээд оюун бодол тань тайван бус байж магадгүй. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр үүнийг даваад гарна. Тасралтгүй хүчин чармайлт гаргаснаар сайн үр дүнд хүрнэ. Долоо хоногийн эхээр уураа барихыг зөвлөж байна. Ажлын орчин таагүй санагдаж магадгүй. Долоо хоногийн сүүлээр нэмэлт орлого олох сайхан боломжууд гарч ирнэ. Санхүүгийн шинэ схемийг хувьдаа хэрэгжүүлснээр ахиц дэвшил гаргах боломж нэмэгдэнэ. Хайр дурлалын харилцаа таатай байна. Хамгийн дотно найзуудтайгаа ч уулзах завгүй хайрттайгаа цагийг өнгөрөөх бололтой.

Үхэр

Энэ долоо хоногт нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтооно. Санаа зовоосон зарим зүйл гарч ирэх ч таны карьерт санамсаргүй өсөлт дэвшил гарч ирнэ. Хуучны сэтгэл хөдөлгөм үйл явдлууд санаанд орно. Долоо хоногийн эхээр гацсан ажлуудаа дуусга. Гэр бүлийн гишүүдтэйгээ жижиг сажиг асуудлаас болж маргалдаж магадгүй. Тэдний төлөө өөрийн үүрэг хариуцлагаа биелүүл. Долоо хоногийн дундуур санхүүгийн байдал санаа зовооно. Төрийн албан хаагчид завгүй байна. Гэр бүлийн гишүүний эрүүл мэнд муудаж, санаа зовоож магадгүй. Орлого, зарлага тань зөрчилдөж, эдийн засгийн тэнцвэр алдагдахаас сэргийл.

Ихэр

Бүдүүлэг үг хэрэглэх нь асуудал дагуулж болзошгүй. Бусдыг шүүмжлэхээ больчихвол хүн хоорондын харилцаанаас ашиг хүртэх магадлал өндөр байна. Хүнд хэцүү асуудлуудыг даван туулахад таны оюун ухаан бэлэн байна. Аливаа чухал ажил бүтээхдээ залхуурлаа ялан дийлэхийг зөвлөж байна. Авъяасыг тань илрүүлэх шинэ нөхцөл байдал үүсч магадгүй. Долоо хоногийн сүүлээр аян замд гарч магадгүй. Иог гэх мэт дасгал хөдөлгөөний ангид элсэх, арьс арчилгаа хийх зэргээр өөртөө анхаарал хандуулаарай. Хоббигоо нэн тэргүүнд тавьж, өвөрмөц бүтээлч ур чадвараа өнгөл.

 

Мэлхий

Тэмцлийн үр дүнд амжилт ирнэ. Ажлын байранд саад тотгор учруулсан зарим нэг нөхцөл байдал үүснэ. Оюутан сурагчид хичээлдээ хайнга хандаж болохгүй. Аливаа олон нийтийн ажилд оролцвол таны нэр хүнд өснө. Гэрт бага зэргийн хурцадмал байдал үүсэх магадлалтай. Долоо хоногийн эхээр хүссэн үр дүндээ хүрч чадаагүйн улмаас санаа зовнино. Гэхдээ долоо хоногийн сүүлээр байдал хэвийн болж, аз жаргал урам зоригоор бялхах болно. Хайр дурлалын харилцаа ахицтай байна. Бүрэг дотогшоо зангаа хойш тавиад хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрөө. Өөртөө гоёл чимэглэл авах юм уу гэр орноо тохижуулах санаа төрнө.

Арслан

Өөртөө итгэлтэй байж, ур чадвараа харуул, өөрийгөө батла. Удаан хугацаанд гацсан чухал ажил шийдэгдэх боломжтой. Нууц дайснуудаас болгоомжил. Долоо хоногийн дунд үед ажил хэргийн шинэ харилцаа тогтооно. Эрх мэдлийн үр шимийг хүртэнэ. Ахмад хүмүүсийн дэмжлэгийг авч, ажлын орчин таатай байх болно. Ойрхон зуурт найз нөхөдтэйгээ аялж магадгүй. Таны өөрийгөө ойлгуулах чадвар өндөр байж, үүнийхээ ачаар шинэ төслүүдээ амархан хэрэгжүүлж дөнгөнө. Амралтын өдрөөр амьдралын хэмнэлээ удаашруулж, гэртээ цагийг өнгөрөө.

 

Охин

Бүх зүйл таны талд шийдэгдэнэ гэж байхгүйг санаарай. Аливаа нөхцөл байдалд ухаалаг хандахыг зөвлөж байна. Өөрийгөө илүү сайн илэрхийлж чадвал амжилтад хүрнэ. Гэр бүлийн амьдрал аз жаргалтай байх боловч хэн нэгний эрүүл мэнд санаа зовооно. Төрийн албан хаагчид ачаалал ихтэй байна. Долоо хоногийн эхээр чухал ажлынхаа үр дүнг үзэх гээд шаргуу хөдөлмөрлөх нь. Ажил дээр авъяас чадвар тань ундарч, таатай нөхцөл байдалтай байна. Долоо хоногийн дундуур хүссэн амжилтдаа хүрч чадаагүй мэт санагдаж, сэтгэл дундуур байна.

Жинлүүр

Энэ долоо хоногт хэрүүл тэмцэл, элдэв санаа зовнил дүүрэн байх магадлалтай. Хуучин зүйлсийг мартаж, амьдралаа шинээр эхлүүл. Амьдралд баяр баясгалан, уй гашуу аль аль нь л ирж, тасралтгүй үргэлжилдэг гэдгийг сана. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Аливаа нөхцөл байдалд тэвчээртэй ханд. Чухал харилцаан дээр хувийн эгогоо нэн тэргүүнд тавихаас зайлсхий. Ажил ихтэй байх тул гэр бүлээ орхигдуулах вий. Амралтын өдрөөр гэр бүлийн уур амьсгал таатай байна. Долоо хоногийн сүүлээр ажил дээрээ хамтрагчидтайгаа санал зөрөлдөж магадгүй. Хэт дэврүүн сэтгэлээр шийдвэр гаргаад хэрэггүй.

 

Хилэнц

Санхүүгийн асуудал оюун санаанд дарамт учруулна. Харилцаандаа эелдэг байдлыг хэвшүүлснээр олон зүйлээс ашиг хүртэх боломжтой. Гэр бүлийн гишүүний эрүүл мэнд санаа зовооно. Зарим хилэнцийнхний ажлын нөхцөл байдал өөрчлөгдөнө. Энэ нь тэдэнд таатай байх болно. Гэр бүлийн аливаа чухал асуудал саадгүй шийдэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр эсрэг хүйстэнтэйгээ хурцадмал харилцаанд хүрч магадгүй. Залхуурлаас болж чухал боломжоо алдах вий. Ганцаараа цагийг өнгөрөөмөөр санагдана. Амралтын өдрүүдээр эрч хүчээ сэлбэж, ирэх сарын шинэ хуудсаа эргүүлэхэд бэлэн болно.

Нум

Энэ долоо хоногт аз таны алганд байна. Та завгүй байж, зарим нэг шинэ ажил хүлээж авна. Хүүхдүүдтэй холбоотой зарим зүйл санаа зовооно. Тэдний төлөө чухал үүрэг хариуцлага биелүүлэх хэрэг гарна. Гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндэд санаа тавиарай. Долоо хоногийн сүүлээр аливаа хуулийн асуудалд хайнга хандаж болохгүй. Чухал зорилгын төлөөх аялалд тань саад бэрхшээл тулгарч магадгүй. Бялдууч зантай хүмүүстэй ойр байх нь танд хор хөнөөл учруулж болзошгүй. Ажил дээрээ оюуны чадамж болон мэдрэмжээ ашигласнаар амжилтад хүрнэ.

 

Матар

Олон шинэ хүнтэй танилцана. Тэдний туслалцаатайгаар чухал төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна. Хуучин алдаагаа засах сайхан боломж гарч ирнэ. Өнгөрсөн өшөө хорслоо мартаж, харилцаагаа өнгөлөн зүлгэ. Долоо хоногийн эхнээс л сайн сайхан хүсэл эрмэлзэл танаар дүүрэн байх нь. Аливаад хэт яарснаас болж алдагдал хүлээх магадлалтай. Нөлөө бүхий хүмүүстэй ойр дотно байна. Материаллаг аз жаргал нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр ажил дээр хамтрагч эсвэл өндөр албан тушаалтны зан авираас болж асуудал гарч болзошгүй. Аливаа зүйлд хэт сэтгэл хөдлөлтэй хандах нь танд өвдөлтийг авчирна.

Хумх

Өнгөрснөө ардаа үлдээж, одоо цагаараа амьдар. Оюун ухаан тогтворгүйтэж, зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна. Чухал ажил бүтээхийн тулд залхуурлыг март. Бүхэл бүтэн гэр бүлийн ачаа таны нуруун дээр байгаа тул хүчтэй байгаарай. Сэтгэлээр бүү уна. Ирээдүйн талаарх айдас оюун санаанд давамгайлна. Гэр бүлдээ зарцуулах зарлага их байна. Долоо хоногийн дундуур чухал ажил үүрэг хүлээж авч, түүнээсээ болоод стресстэж магадгүй. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцож магадгүй.

 

Загас

Энэ долоо хоногт аз жаргал, амар амгаланг мэдрэнэ. Таны тэмцэгч чанар танд аливаа асуудлыг шийдвэрлэх боломж олгоно. Гэр бүлдээ анхаарал тавьснаар бүх харилцаанд эерэг байдлыг авчирч чадна. Сэтгэлдээ ганцаардаж магадгүй. Долоо хоногийн эхээр бүтээлч байж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцоно. Таатай мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр чухал ажилд тань саад тотгор гарч ирж, санаа зовооно. Хуучны хайр дурлал сэргэж магадгүй. Бүтэлгүйтэл, гүтгэлгээс сэрэмжил. Ажлын байран дээр өрсөлдөгчөөсөө болгоомжил. Хүнтэй харилцахдаа сэтгэл хөдлөлөө нээлттэй байлга. Бүх зүйлд хэтэрхий ноцтой хандах хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж