БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг уриалав

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг уриалав

БНСУ-ын Сөүл хотын төвд өчигдөр консерватив болон либерал идэвхтнүүд томоохон хэмжээний жагсаал зохион байгуулав. Гэвч "Жагсаал мөргөлдөөнгүйгээр өндөрлөсөн" гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ. Сөүл хотын төв дэх Гванхвамун дүүргээс хотын захиргаа хүртэл үргэлжилсэн жагсаалд 32 мянга орчим идэвхтэн оролцсон гэж цагдаа нар тооцоолсрэ байна. Жагсаал улмаар хажуугийн дүүрэг рүү хальж, 16 мянга орчим хүн нэмэгджээ.

Жагсаалын үеэр улс төрийн эмзэг асудлуудын талаар иргэд дуу хоолойгоо илэрхийлэв. Тухайлбал, консерватив идэвхтнүүд сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мёныг авлигын хэрэгт оролцсон гэх үндэслэлээр албан ёсоор баривчлахыг уриалжээ. Үүний зэрэгцээ либерал идэвхтнүүд Ли Жэ Мёны мөрдөн байцаалтыг улс төрийн өшөө авалт байсан гэж буруушаагаад, ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг уриалсан байна.

Ёнсан дахь ерөнхийлөгчийн албан өрөөний орчимд мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж цагдаа нар бэлэн байдалд байсан ч тийм зүйл болсонгүй. Идэвхтнүүд 18.50 цагийн орчимд Ерөнхийлөгчийн тамгын газрын зүг жагссан. Гэхдээ зохион байгуулагчид нь арга хэмжээ дууссаныг зарласнаас хойш нэг цагийн дараа сайн дураараа тарцгаажээ.

Баруун жигүүрийн 2500 орчим идэвхтэн Самгакжи дахь цагдаагийн газрын ойролцоо жагссан аж. Цагдаа нар тус хэсэгт иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс хашаа, хана босгосон байжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж