Ши Жиньпин удирдлагын багаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин удирдлагын багаа танилцууллаа

Ши Жиньпин удирдлагын багаа танилцууллаа

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өнөөдөр (2022.10.23) Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдээ танилцууллаа. Эрх мэдлийн оргил болсон тус багт Ши-тэй удаан хугацаанд холбоотой явсан, мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлж, Ши Жиньпиний үзэл суртлыг сурталчилсан албан тушаалтнууд томилогдов. Удирдагчдын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулах үеэрээ Ши "Зөвхөн зовлон зүдгүүр л агуу байдлыг авчирдаг. Зөвхөн шаргуу хөдөлмөр л илүү их алдар нэр авчирдаг" гэж хэлжээ.

Долоон гишүүний гурав нь улиран сонгогдсон бол шинээр дөрвөн хүн орж ирж байна. Гишүүдийг доор танилцуулъя:Долоон гишүүний гурав нь улиран сонгогдсон бол шинээр дөрвөн хүн орж ирж байна.

Ши Жиньпин: Намын даргаар үлдсэн. Үүнийхээ нэгэн адил армийн тэргүүн, улсын Ерөнхийлөгч хэвээрээ үлдэх магадлалтай. Тэрбээр 2012 онд засгийн эрхэнд гарсан. Түүний өмнөх дарга Ху Жинтао Коммунист намыг 10 жил удирдаад, суудлаасаа буусан тул Ши Жиньпинийг ч бас энэ жишгийг дагах болов уу гэсэн хүлээлт байжээ. Энэ хэв маягийг Ши Жиньпин эвдэж, эрх мэдлийн хугацаагаа дахин сунгав.

Ли Цян: Шинэ гишүүн. Шанхай хотын намын дарга тэрбээр Covid-19-ийн маргаантай дэглэмийг хянаж ажиллаж байв. Ши Жиньпинтэй удаан хугацаанд холбоотой явсан нь түүнийг албан тушаалд хүргэсэн гэж үзэж байна.

Жао Лэжи: Хуучин гишүүн. Намын авлига, үнэнч бус байдлыг мөрдөн шалгах агентлагийн дарга.

Ван Хунин: Хуучин гишүүн. Ши Жиньпиний үндсэрхэг үзэл санааг бүрэлдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, намын ахмад гишүүн. Тэр шинэ үүрэг, албан тушаалд томилогдож магадгүй.

Цай Ци: Шинэ гишүүн. Ши Жиньпин, Цай Ци нарын харилцаа холбоо 20 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Ши Жиньпин түүнд итгэл хүлээлгэж буйгаа харуулж, нийслэл Бээжин хотын намын даргаар томилжээ.

Дин Шюексян: Шинэ гишүүн. Ши Жиньпиний ойрын туслах тэрбээр удирдагчтай бараг байнга хамт явж үзэгддэг. Намын асуудлыг зохицуулахад үргэлж тусалдаг.

Ли Ши: Шинэ гишүүн. Тэрбээр Гуандун мужийн намын нарийн бичгийн дарга бөгөөд авлигач, үнэнч бус албан тушаалтныг шалгах агентлагийг удирдахаар болжээ.

Эх сурвалж: NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж