Трамп: 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Трамп: 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Трамп: 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт Техаст Бүгд найрамдах намын дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ тус мэдэгдлийг хийсэн байна.

Трамп “Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг луйвардсан” гэж дахин мэдэгджээ. Мөн тэрбээр “Би хоёрантаа дэвшиж, хоёуланд нь ялалт байгуулсан” гэж хэлсэн байна. Цагаан ордны тэргүүн асан "Хоёр дахь удаагаа буюу 2020 онд 2016 оныхоос хэдэн саяар илүү санал авч, эхнийхээсээ хамаагүй дээр ажилласан. Үүнээс гадна түүхэнд манай улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх ерөнхийлөгчөөс илүү санал авсан" гэж үргэлжлүүлэн хэлжээ.

Трамп "Улсаа дахин амжилттай, аюулгүй, агуу байлгахын тулд би дахин зүтгэх болно" гэж хэлснийг цугласан олон дэмжиж, алга ташсан байна.

Есдүгээр сарын эхээр Трампын туслах асан, хүргэн Жаред Кушнер 76 настай Трамп ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжтой гэж "Sky News"-т ярьжээ. Кушнер Америкийн удирдагч асан түүнтэй удахгүй болох сонгуулийн талаар хэдийнэ ярилцсанаа хэлж, Трамп тус сонгуульд өрсөлдөх эсэх асуултад тодорхой хариулт өгөөгүй аж.

Өмнө нь экс ерөнхийлөгчийн ойрын эх сурвалжууд Трампыг намар төрийн тэргүүний суудлын төлөөх тэмцэлд дахин оролцох хүсэлтэй байгаагаа зарлаж магадгүй гэж мэдээлж байжээ. Сүүлийн үеийн санал асуулгаар Бүгд найрамдахчуудын бараг 60 хувь Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг дэмжсэн байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж