Германы зургаан хотод өчигдөр /2022.10.22/ эрчим хүчний хямралаас үүдэн олон мянган хүн жагсав. Берлин, Дюссельдорф, Ганновер, Штутгарт, Дрезден, Франкфурт-на-Майн хотуудад жагсагчид эрчим хүчний үнэ, амьжиргааны өртгийн өсөлттэй тэмцэх засгийн газрын санхүүжилтийг илүү шударга хуваарилж, чулуужсан түлшнээс хурдан татгалзахыг шаардав. Жагсагчид инфляцийг бууруулах, цөмийн эрчим хүчийг унтраах зэрэг лоозон барьжээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, жагсаалд 24 мянга орчим хүн оролцсон байна. Берлинд 1800 орчим жагсагч цугларсан гэж цагдаа нар мэдэгдэв.
Германы парламент өнгөрсөн Баасан гаригт эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөллөөс компаниуд болон айл өрхийг хамгаалах зорилготой 200 тэрбум еврогийн аврах багц баталсан. Энэхүү багцад айл өрх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэг сарын шатахууны төлбөрийг нэг удаа төлөх, гуравдугаар сараас үнийг хязгаарлах механизм багтжээ. Мөн айл өрх, аж үйлдвэрийн цахилгааны үнийн дээд хязгаарыг гуравдугаар сараас спот үнээр, арванхоёрдугаар сараас ирээдүйн үнээр санхүүжүүлж, нэмэлт санхүүжилтийг цахилгаан эрчим хүчний компаниудын ашгаас авах аж.
Германы инфляци есдүгээр сард хамгийн дээд түвшиндээ буюу 10.9 хувьд хүрсэн нь эрчим хүчний өндөр өртөгтэй холбоотой юм.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2022-10-23 202.21.124.69
Германууд энэ жилдээ л жаахан хэцүү байх болно . Цаашид яах ч үгүй . ямар чи биш дээ
иргэн 2022-10-23 139.5.219.166
ЕХ,,,,,Оросуудад элдэв Хориг арга хэмжээ авсныхаа Горыг амсаж энэ Өвөл европ даяар жирийн Иргэдийн жагсаал цуглаан тасаралигүй арнөж Европод Өнгөт хувьсгал гарч ЕХ Задрах эхлэлээ тавина,
Хүннү 2022-10-23 202.179.25.57
Хийх ажилгүй уйдсан хүмүүсийн ажил байна. Цөмийн эрчим хүчээ унтраагаад, чулуужсан түлш хэргэлэхгүй гэнэ. Одоо нөгөө "муу орос"-оос л хий авдаг байх даа. Тэгэхгүй бол өнөө өвөл зутрах байх шүү.
Зочин 2022-10-23 66.181.182.181
Германчууд чулуужсан түлшнээс татгалз гээд шаардлага тавьж жагссан чинь …манай Данкар чулуужсан түлштэй цахилгаан станцад хөрөнгө оруулаач гээд гуйгаад байхын . тархиа хага цохиулаагүй Берлинээс мултарсан нь болж дээ
Зочин 2022-10-23 192.82.74.44
Европ-д ялангуяа Германд байгалийн хий,газрын тос болон бусад түүхий эдийн хомсдол үүсч ,үнэ нэмэгсэнээс үйлдвэрүүд алдагдалд орж дампуурч эхлэсэн ,бусад орон рүү нүүж шилжиж байгаа нь л илүү аюул Ажилгүйдэл нэмэгдэнэ ард иргэдийн амьдрал хүндрэнэ. Жинхэнэ үймээн самуун үүснэ.Оросоос хямд түүхий эд,авах,Хятадын хямд хүн хүч ашиглах цаг нэгэнт өнгөрсөн байна. Хойт урсгал хийн хоолойг нь дэлбэлээд хаячихсан. Мөнгө хэвлээд хол явахгүй.
Зочин 2022-10-23 66.181.160.124
Balai shahuu yum
Зочин 2022-10-23 203.169.50.118
Where are you Angela
Уншигч 2022-10-23 66.181.161.82
Охуй улсын хатгаасны хөлсний, бас юугаа ч мэдэхгүй пост комму чид цугларсан. Нийт хүн амд харьцуулахад маш бага л даа.
Заяа 2022-10-23 122.201.24.16
Франквурт-на Майн -гэж орчуулсныг бодоход орос хэлнээс орчуулжээ даа. Угтаа бол бол Frankfurt-am Main буюу Майн голын Франкурт л гэсэн юм даа
Зочин 2022-10-23 202.126.89.223
Орос Украйны зөрчилдөөнөөс болж ард түмнээ хохироодог тэнэг улс төрчдөас болж байна даа. Яс юман дээр ард түмнээ жаргаана гэж амласан нөхдүүд байгаа даа.