Германчууд эрчим хүчний хямралаас үүдэн жагсчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Германчууд эрчим хүчний хямралаас үүдэн жагсчээ

Германчууд эрчим хүчний хямралаас үүдэн жагсчээ

Германы зургаан хотод өчигдөр /2022.10.22/ эрчим хүчний хямралаас үүдэн олон мянган хүн жагсав. Берлин, Дюссельдорф, Ганновер, Штутгарт, Дрезден, Франкфурт-на-Майн хотуудад жагсагчид эрчим хүчний үнэ, амьжиргааны өртгийн өсөлттэй тэмцэх засгийн газрын санхүүжилтийг илүү шударга хуваарилж, чулуужсан түлшнээс хурдан татгалзахыг шаардав. Жагсагчид инфляцийг бууруулах, цөмийн эрчим хүчийг унтраах зэрэг лоозон барьжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, жагсаалд 24 мянга орчим хүн оролцсон байна. Берлинд 1800 орчим жагсагч цугларсан гэж цагдаа нар мэдэгдэв.

Германы парламент өнгөрсөн Баасан гаригт эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөллөөс компаниуд болон айл өрхийг хамгаалах зорилготой 200 тэрбум еврогийн аврах багц баталсан. Энэхүү багцад айл өрх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэг сарын шатахууны төлбөрийг нэг удаа төлөх, гуравдугаар сараас үнийг хязгаарлах механизм багтжээ. Мөн айл өрх, аж үйлдвэрийн цахилгааны үнийн дээд хязгаарыг гуравдугаар сараас спот үнээр, арванхоёрдугаар сараас ирээдүйн үнээр санхүүжүүлж, нэмэлт санхүүжилтийг цахилгаан эрчим хүчний компаниудын ашгаас авах аж.

Германы инфляци есдүгээр сард хамгийн дээд түвшиндээ буюу 10.9 хувьд хүрсэн нь эрчим хүчний өндөр өртөгтэй холбоотой юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж