Япон улс номын дэлгүүргүй болж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Япон улс номын дэлгүүргүй болж байна

Япон улс номын дэлгүүргүй болж байна

Япон даяар номын дэлгүүрүүд хаалгаа барьж байгаа ажээ. Тодруулбал, сүүлийн арван жилд номын дэлгүүрийн тоо бараг 30 хувиар буурсан бабйна. Үүнд, хүн амын тоо бууралт, интернэтийн өргөн хэрэглээ нөлөөлжээ. Амьд орчин, амьд харилцаа үүсгэхэд номын дэлгүүр хэрэгтэй гэж иргэд үзэж буй ч үйлчлүүлэгчдийн тоо буурсаар байгаа аж.

Фүкүшима мужийн Корияма хотод байдаг 72 жилийн түүхтэй Такашима Шобо номын дэлгүүрээр жишээ авъя. Уран зохиол, сэтгүүл, зурагт ном, бусад хэвлэлээр дүүрэн энэ дэлгүүр бол номын хорхойтны диваажин юм. Гэвч "Дэлгүүрт ирдэг үйлчлүүлэгчид нийт борлуулалтын дөнгөж 10 орчим хувийг бүрдүүлдэг. Ашиг орлогын 90 хувь нь сургуулийн номын сан, нийтийн номын сангийн хүргэлтээс бүрддэг" гэж дэлгүүрийн эзэн Мизуо Такашима хэлэв. Такашима бизнесээ алдчихгүйн тулд хотын компани, сургуулиудаар зочилж, ном хүргэх үйлчилгээ үзүүлдэг байна.

Японд одоогийн байдлаар 11952 номын дэлгүүр байгаа нь 10 жилийн өмнөхөөс 30 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Хүн ам буурч байгаа тул ном борлогдохоо байсан гэх үндэслэл ч байна. Японд төрөлт буурч байгаатай холбоотойгоор сургуулийн сурах бичгийн борлуулалт мэдэгдэхүйц багасчээ. Хүн ам буурч, ном уншигчид цөөрч байгаатай зэрэгцээд сэтгүүл зөөдөг дэлгүүрүүд олширч байгаа нь номын дэлгүүрүүдэд дарамт болж байна. Мөн цахим ном худалдаа ч тэдэнд сөргөөр нөлөөлжээ.

Японы номын дэлгүүрүүдийн холбооны гүйцэтгэх захирал Казүюки Иши "Номын дэлгүүрийн тоо буурсантай холбоотойгоор уншигчдын тоо цөөрч, харгис мөчлөг үүсэх магадлал өндөр байна. Энэ салбарынхан гар нийлж, хариу арга хэмжээ авах цаг иржээ" гэж хэлэв.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж