УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон аж.
Мөн шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд П.Сайнзоригийн мэдээлснээр, шүгэл үлээх тохиолдолд мөнгөн урамшуулал заавал олгохгүй юм байна. Харин тухайн асуудлыг шалгаж, холбогдох ажиллагаа явуулж, асуудал шүүхээр эцэслэсэн шийдвэрлэгдсэн тохиолдолд шүгэл үлээгчийн гаргасан хүсэлтийг прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл бүхий Мөнгөн урамшууллын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх ажээ.
Б.ЖАРГАЛ
Монгол 2022-10-23 202.179.22.134
Шүгэл үлээгчийн шүгэл үлээх тоололнд мөнгөн урамшуулал олгогүй гээд л болоо юу , шүгэл үлээсэн мэдээлэл нь батлаглахгүй бол худал шүгэл үлээгчийг торгох бусдын нэр төрд санаатай халдаж гутаан доромжилсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг энэ хуульд хийж өгөх хэрэгтэй,
Зочин 2022-10-23 150.129.140.192
шүгэл үлээгч хүнийг гүтгэсэн бол нэр тар сэтгэл санаагаар хохирсон нөгөө талын этгээдийн хохирлыг хэн барагдуулах вэ.Өө уучлаарай гээд орхихуу
Хүннү 2022-10-23 202.179.25.57
"Хүний мууд дуралж олсон юм хоол болдоггүй, бүр ч илүү гарлагатай байдаг" гэсэн яриа байдаг
Зочин 2022-10-23 188.162.254.50
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!!
Зочин 2022-10-23 202.21.109.124
Удахгүй бурхан ниргээ