БНХАУ-ын эрх баригч Коммунист намын ХХ их хурлын үеэр удирдагч асан Ху Жинтаог танхимаас санаанд оромгүй байдлаар гаргасан. Өдгөө 79 настай Ху Жинтао хурлын үеэр Ши Жиньпиний зүүн гар талд суусан байв. Бичлэгээс харахад даамал Ху Жинтаог суудлаас нь босгох гэж удаа дараа оролджээ. Мөн энэ үеэр Ху Жинтао ширээн дээр нь байсан цаасан дээр гараа тавьсан боловч Ши бушуухан тэр цаасан дээр гараа тавьсан гэж “Reuters” агентлаг мэдээллээ. Ху Жинтао гарахдаа Ши даргатай үг солиод, баруун талд нь сууж байсан Ли Көчяны мөрөн дээр алгадсан.
Эдгээр ер бусын үйл явдлын бичлэг цахим сүлжээнд өргөн тархсан боловч Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хайгаад олдсонгүй. Хятадад твиттерийг хаасан. Тус улсын твиттер гэгддэг “Weibo” дээр цөөн хэдэн хэрэглэгч энэ үйл явдлыг дурджээ.
Сонирхолтой нь, өчигдөр орой Ху Жинтаогийн нэрийг дурдсан “Weibo”-ийн нийтлэлүүдийн сэтгэгдэл хэсэг харагдахаа больсон байна. “CCTV”-гийн оройн мэдээгээр ч Ху Жинтаог танхимаас гаргахаас өмнөх бичлэгүүдийг үзүүлжээ.
“Xinhua” агентлаг өчигдөр орой энэ талаар “Ху Жинтао сүүлийн үед бие нь муу байгаа ч намын ХХ их хурлын хаалтын хуралдаанд оролцох шаардлагатай болсон. Чуулганы үеэр бие нь тавгүйрхсэн тул ажилтнууд түүнийг хурлын танхимын ойролцоох амрах өрөө рүү дагуулж явсан. Одоо түүний биеийн байдал сайжирсан” гэж жиргэжээ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2022-10-23 103.26.195.102
Ши-ээс өмнөх, Дэн-ээс хойшх бүх дарга нар 10, 10 жилээр ээлжлэн төр барьдаг журам байсныг энэ Ши эвдэж байгаа нь буруу даа??!! Ганц хүний ноёрхол эцэстээ хэзээ ч сайн юманд хүргэдэггүй жамтай!!! Уул нь БНХАУ нээлттэй, чөлөөтэй нийгэм байвал бидэнд л хэрэгтэй юмсан!! Эсрэг тохиолдолд бидэнд л муу!!!!
Зочин 2022-10-23 66.181.160.44
Энэ Ху Жинтау биш л байна да
Зочин 2022-10-23 59.153.115.159
Уг нь Ху гуйн бие маш сайн л харагдсан даа тэ?
Зочин 2022-10-23 59.153.115.129
хаалттай улс юу ёолж ч мыгааг хэн мэдэхэд дээ
Зочин 2022-10-23 202.126.90.108
Төрийн мэдлийн хэвлэл ийм л худалч байгаа юм да .Тэр бичлэг дээр Ху Жинтаог хоёр залуу бараг л хүчээр сугадаад гарч байна лээ ..Ху Жинтау их л гайхаад байгаа болтой л байна лээ
Зочин 2022-10-23 202.126.89.223
Царай нь их баргар байгаа нь бие нь тавгүйрхсэн янзтай
Зочин 2022-10-23 103.57.94.62
баривчлагдаж байгаа хүний бие нь зүгээр байхуу үг хэлүүлэхгүй цаасыг нь хураан авч чирээд аваад явлаа шдээ амны хөдөлгөөннийг уншаад юу гэснийг нь удахгүй ил болгоно ббиз
Зочин 2022-10-23 202.126.88.202
hudlaa zurag taviaad