БНХАУ-ын эрх баригч Коммунист намын ХХ их хурлын үеэр удирдагч асан Ху Жинтаог танхимаас санаанд оромгүй байдлаар гаргасан. Өдгөө 79 настай Ху Жинтао хурлын үеэр Ши Жиньпиний зүүн гар талд суусан байв. Бичлэгээс харахад даамал Ху Жинтаог суудлаас нь босгох гэж удаа дараа оролджээ. Мөн энэ үеэр Ху Жинтао ширээн дээр нь байсан цаасан дээр гараа тавьсан боловч Ши бушуухан тэр цаасан дээр гараа тавьсан гэж “Reuters” агентлаг мэдээллээ. Ху Жинтао гарахдаа Ши даргатай үг солиод, баруун талд нь сууж байсан Ли Көчяны мөрөн дээр алгадсан.
Эдгээр ер бусын үйл явдлын бичлэг цахим сүлжээнд өргөн тархсан боловч Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хайгаад олдсонгүй. Хятадад твиттерийг хаасан. Тус улсын твиттер гэгддэг “Weibo” дээр цөөн хэдэн хэрэглэгч энэ үйл явдлыг дурджээ.
Сонирхолтой нь, өчигдөр орой Ху Жинтаогийн нэрийг дурдсан “Weibo”-ийн нийтлэлүүдийн сэтгэгдэл хэсэг харагдахаа больсон байна. “CCTV”-гийн оройн мэдээгээр ч Ху Жинтаог танхимаас гаргахаас өмнөх бичлэгүүдийг үзүүлжээ.
“Xinhua” агентлаг өчигдөр орой энэ талаар “Ху Жинтао сүүлийн үед бие нь муу байгаа ч намын ХХ их хурлын хаалтын хуралдаанд оролцох шаардлагатай болсон. Чуулганы үеэр бие нь тавгүйрхсэн тул ажилтнууд түүнийг хурлын танхимын ойролцоох амрах өрөө рүү дагуулж явсан. Одоо түүний биеийн байдал сайжирсан” гэж жиргэжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ