Ши Жиньпиний хоёр гавьяа

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Ши Жиньпиний хоёр гавьяа

Ши Жиньпиний хоёр гавьяа

Хэвлэлүүд Хятадын дарга Ши Жиньпиний хоёр гавьяаг онцолсон. Түүний улсаа удирдсан сүүлийн 10 жилийн хугацаанд 100 сая хүнийг ядуурлаас бүрэн ангижруулж, жирийн иргэдийн амьдралын чанарыг илт сайжруулж чадсан билээ. Тодорхой хэлбэл, НҮБ-аас тунхаглан зарласан “2030 он гэхэд өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготойд тооцогдож буй хүмүүсийн туйлын ядуурлыг арилгах” зорилтыг Хятад улс бүхэл бүтэн 10 жилийн өмнө хэрэгжүүлж, үгээгүй ядуу гэсэн ойлголтыг бүрмөсөн халж чаджээ. Ингэснээр “бүх нийтийн хөгжил цэцэглэлтийн нийгэм” байгуулах том амбицтай дараагийн зорилтыг хэрэгжүүлж эхэлжээ.

Хятадад өнгөрсөн 10 жилийн хугацаанд “бар” буюу авлигад холбогдсон өндөр дээд албан тушаалтнууд, “ялаа” буюу доод шатны авлигач түшмэдийг илрүүлэх ажиллагаа тасралтгүй явагдсан. Энэ хүрээнд нийт 4.7 сая албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан шалгасны дотор Чунцин хотын дарга Бо Шилай зэрэг өндөр дээд тушаалтнууд ч байв.

Мөн Нийгмийг аюулаас хамгаалах яамны бүрэлдэхүүнд "цэвэрлэгээ" хийж, Хууль зүйн сайд, том хотуудын цагдаагийн газрын дарга нарыг олон жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэднийг зөвхөн хээл хахуулийн хэрэгт төдийгүй намын эв нэгдлийг сарниулан бутаргасан хэмээн буруутгажээ. Хамгийн сүүлд шийтгүүлсэн 4 том “бар” бол Хууль зүйн сайд асан Фу Жэнхуа, Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн комиссын дарга асан Шэн Дэюн, тус комиссын Шаньси муж дахь хорооны дарга асан Ли Зя, Зянсу мужийн намын хорооны дарга асан Жан Зинхуа нар юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Коммунист намын ХХ их хурал дээр илтгэл тавьж, шинэ эринд Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэх ерөнхий бодлого хэрэгжүүлж, улс орноо нэгтгэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө тууштай хүчин чармайлт гаргахаа онцолсон.

Тэрбээр “Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн Хятадын ард түмэнд хамаатай, Хятад улс өөрөө шийдвэрлэх ёстой асуудал. Бид улс орноо тайван замаар бүрэн нэгтгэж, үндэсний эв нэгдлийг хангахын төлөө тууштай хүчин чармайлт гаргана.

Шаардлага гарвал "Тайванийн тусгаар тогтнол” гэж яригч гаднын хүчнүүд, салан тусгаарлах үзэлтнүүд, улс орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцогчдод хүч хэрэглэхээс татгалзахгүй, байж болох бүх арга хэмжээг авах болно” гэж хэлсэн билээ.

Эх сурвалж: CGTN, XINHUA
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж