ХЭҮК-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллав

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

ХЭҮК-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллав

ХЭҮК-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллав

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллажээ.

ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 2022 оны аравдугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хийгдсэн хяналт, шинжилгээний хүрээнд цагдан хорих байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, алба хаагч, цагдан хоригдож буй иргэдээс асуумж авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагууд зохион байгуулж, тэдгээрээс гаргасан зарим санал, хүсэлтийг хорих ангийн удирдлагаар даруй шийдвэрлүүлж ажилласан байна.

Мөн ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсээс тус ангийн алба хаагчдад “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр сургалт, “ШШГБ-ын алба хаагчдын хөдөлмөрлөх нөхцөл” хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж