“Нүүрсээ хийжүүлж экспортлох шаардлагатай болж байна”

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

“Нүүрсээ хийжүүлж экспортлох шаардлагатай болж байна”

“Нүүрсээ хийжүүлж экспортлох шаардлагатай болж байна”

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхай, эрдэс баялгийн салбарт “Олборлолтоос боловсруулалт руу шилжих” зорилт тавьсан. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй эрдэс боловсруулалтын технологийн шийдлүүдийг “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн хурлаар хэлэлцэв.

Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн гол худалдан авагч нар уул уурхайн эцсийн болон нойтон, хуурай аргаар боловсруулсан бүтээгдэхүүн авах сонирхолтой. Үүний зэрэгцээ эрдсийн тонн тутам дахь үнэ ханш өндөр болж, стандарт болон хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж буй юм.

Уул уурхайн салбарт хэрэгжиж буй төслүүд, уул уурхайн үйлдвэрлэл илүү их боловсруулалт шаардаж, техник, технологийн шинэчлэл, уул уурхайн бирж байгуулах, салбарын хэмжээнд кластерийн системээр ажиллах зэрэг менежментийн болон зохицуулалтын нөхцөл байдал нэхэгдэж байгаа билээ.

САЛБАРЫН ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АХИЦ, ХУРДАЦТАЙ НИЙЛЖ ЯВАХ ЁСТОЙ

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.ЭЛБЭГЗАЯА:

-Бид уул уурхайн салбарын 7 хоног зэрэг өмнөх үйл ажиллагаагаар далд болон үүсмэл ордуудын ашиглалтын талаар хөндсөн. Өнөөдөр мөн л баяжуулалт, олборлолтын технологийн шийдлүүдийг боловсруулалтын салбарын хэмжээнд хэлэлцэж байна. Уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжтай гаргах зорилтын хүрээнд, мөн хууль эрх зүйн олон шинчлэл хийхээр төлөвлөж байна. Энэ нь салбарын олборлолт, боловсруулалтын техник, технологийн шинэчлэлийн ахиц хурдацтай нийлж явах ёстой болж байна.

Хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд эрдсийг баяжуулах, боловсруулах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэх, Хүнд үйлдвэрийн тухай хуульд боловсруулалтын түвшнийг нэмж оруулах, Үйлдвэрлэл-технологийн паркийн тухай хууль, олсон орлогоо хуваарилах Баялгийн сангийн тухай хууль, худалдан борлуулах дэлхийн зах зээлд эрдсийн гаралтай бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадамжтай худалдах, мөн Эрдэс баялгийн Биржийн тухай хууль зэрэг эрх зүйн суурь тавигдсан.

ДЭЛХИЙД 2050 ОН ГЭХЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ТЭРГҮҮЛНЭ

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.ЧИНЗОРИГ:

-Цаашид бид үйлдвэр доторх техник гэхээс илүүтэй гадаад зах зээлийн өөрчлөлт, олон улсын хэрэглэгчдийн хэрэгцээний стандарт зэрэг олон улсын зах зээлд тавигдаж буй, өөрчлөгдөж буй шаардлагыг авч үзэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Өөрчлөлтийн давлагаатай уялдаад дэлхийн томоохон тоглогч нар бүтэцдээ өөрчлөлт оруулж, нийлүүлэгчид ч гэсэн бүтцээ шинэчлэх хэрэгтэй болж байна.

Өмнө нь анхдагч нүүрсийг шууд нийлүүлдэг байсан бол одоо хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж, нүүрсээ хийжүүлж экспортлох зэрэг шаардлага гарч байгаа гэсэн үг. Тиймээс бид үүсээд буй нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж, холбогдох шат шатны бэлтгэлийг хангаж байна. Технологи болон хөрөнгө оруулалт, хэрэглэгчтэй харилцах, тэднийг сонгох зэргээс гадна экспортын орлогыг бууруулахгүй байх, эрсдэлийг харгалзах хэрэгтэй болж байна.

Манай улс зах зээлээс үнэ хүлээн авагч гэдгийг мартах учиргүй. Иймд бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд байлгаж байж л борлуулалтын орлогыг хадгалах, ялангуяа экспортоос орж ирж байгаа валютын нөөцийг бүрдүүлэхэд манай салбар гол үүргээ гүйцэтгэнэ. Ялангуяа ордын дундаж агуулгын бууралт, геологийн болон бусад үзүүлэлтүүд нь хүндэрч байгаа нөхцөлд баяжмалынхаа стандарт шаардлагыг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг тасралтгүй боловсруулж, хөгжүүлэх туршилт, судалгааны ажлын үр дүнд баяжуулалтын техник технологийн дэвшил гардаг.

Энэхүү хурлаар шинэ туршилт, судалгааны ажлуудын үр дүнг харилцан солилцох, шинэ техник технологийн шийдлийг судлах, хамтран ажиллах замаар өөрсдийн туршлагыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааны байр суурийг бэхжүүлэх нөхцөл боломжуудыг эрэлхийлдэг” гэлээ. Манай улсад одоогийн байдлаар нийт 125 баяжуулах үйлдвэр байна. Эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийн хувьд өнөөдөр дэлхий нийтэд нүүрс тэргүүлж байгаа бол 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүч тэргүүлнэ гэсэн судалгаа бий. Энэ судалгааг хүмүүс нүүрсний хэрэглээ буурна гэж хардаг. Гэтэл эсрэгээрээ хэрэглэх хэмжээ нь нэмэгдэнэ. 2020 онд нүүрсний нийт хэрэглээ 465 тэрбум тонн байсан бол 2050 онд 5,5 тэрбум тонн болон нэмэгдэхийг судалгаа харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж