Монгол Улс “сайтар шинжлэх” шаардлагатай орны ангилалд байна

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Монгол Улс “сайтар шинжлэх” шаардлагатай орны ангилалд байна

Монгол Улс “сайтар шинжлэх” шаардлагатай орны ангилалд байна

Өрийн тогтвортой байдлын шинжилгээнд аливаа улсын Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ (нэрлэсэн дүнгээр) 50 хувиас давсан тохиолдолд тухайн улсыг "Сайтар шинжлэх" шаардлагатай орны ангилалд багтаан, илүү нарийвчилсан шинжилгээ хийдэг.

Монгол Улсын Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2020 онд 75.5 хувь байсан бөгөөд 2023 он хүртэл Засгийн газрын өрийн баталгаа гаргаагүй тохиолдолд тус харьцаа 66.0 хувь болох тул "Сайтар шинжлэх" шаардлагатай орны ангилалд байгаа аж.

Олон улсын “Нээлттэй төсвийн судалгааны” 2021 оны тайланд Төсвийн нээлттэй байдлын индексээр Монгол Улс нийт авах ёстой 100 онооноос 60 авч 120 улсаас 38 дугаар байрт орсон байна. Хоёр жилийн хугацаанд даруй 20 гаруй хувиар ахиулахад Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсвийн мэдээллийг цаг тухайд нь цахимаар нийтэлдэг болсон, батлагдсан төсөв болон “Иргэдийн төсөв” товхимлыг гарган, цахимаар нийтэлдэг болсон зэрэг нь нөлөөлсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын нэрлэсэн өрийн үлдэгдэл 2005 онд 1,700.0 тэрбум төгрөг байв. 2009 онд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргаж, Оюутолгой төслийн хүрээнд татварын урьдчилгаа төлбөр авч ашигласнаар 2009 онд Засгийн газрын өрийн үлдэгдэл 3,031.3 тэрбум төгрөг болж өсчээ.

Засгийн газрын өр 2012 оноос эхлэн гадаад үнэт цаас олон улсын зах зээлд арилжаалж эхэлсэн, дотоод үнэт цаасны гаргалт ихэссэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж 2016 онд 22,280.1 тэрбум төгрөгтэй тэнцэж байв. 2017 оноос эхэлж дотоод үнэт цаас гаргалтыг зогсоож, баталгаа, концессын гэрээ байгуулаагүй зэргээс шалтгаалж өсөлт саарч, 2021 онд Засгийн газрын өрийн үлдэгдэл 26,918.2 тэрбум төгрөгтэй тэнцжээ.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж