Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон. Дараагийн ерөнхий сайд хэн болох талаар хэд хэдэн таамаглал гарч буй. Тус улсын ерөнхий сайд асан Борис Жонсон өчигдөр (2022.10.22) өглөө Карибын тэнгисийн амралтаасаа ирсэн байна. Тэрбээр өглөө 10:00-д эхнэртэйгээ хамт Гатвик нисэх онгоцны буудалд буужээ.
Түүний эргэн ирснийг Төрийн нарийн бичгийн дарга асан Надин Доррис баяртайгаар мэдэгдэв. Тэрбээр твиттер хуудастаа “Дарга эргэн ирлээ. Тэр бол Брекситийн гацааг эвдэж, анхны Covid-19 вакциныг нэвтрүүлсэн хүн. Бас өөр хэн ч дэмжээгүй байхад Украиныг дэмжсэн хүн. Хөдөлмөрийн намынхны хамгийн их айдаг хүн бол Борис Жонсон” гэж жиргэжээ.
Борис Жонсоны аав Стэнли Жонсон ч бас хүүгээ ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Миний хүүд дуусгаагүй ажил бий. Тэр ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Риши Сунакийг ялна гэж бодож байна” гэжээ.
Жонсонг дэмжиж буй хүмүүс цөөнгүй байгаа талаар “Daily news” онцолжээ. Тухайлбал, Их Британийн Дотоод хэргийн сайд асан Браверман, Дотоод хэргийн нарийн бичгийн дарга асан Прити Пател, Батлан хамгаалахын сайд Бэн Уоллес гэх мэт нөлөө бүхий хүмүүс түүнийг дэмжиж буйгаа илэрхийлээд байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Үнэн үнэн үнэн 2022-10-23 202.126.89.232
Энэ нөхөр гарвал британичууд л хэцүүднэ дээ.эдийн засаг доройтож дайнд хамаг хөрөнгийг үрж энэ их британи улсын бдал тун ч хэцүүдэх бх даа.гэхдээ британий ард түмэн үүнийг мэдэж бгаа бхаа.Ер нь удахгүй европын олон улс оронд тэмцэл хөдөлгөөн идэвхжин газар авч олон ч улсыг төр засагт өөрчлөлт орох бхдаа.
Zochin 2022-10-23 192.82.82.92
Yugeheweee busaddaaa mungujih bolomj olgo 🙂
hi 2022-10-23 202.21.116.130
Hutsalgui oorrtoo l anhaar hahaha. haa hamaagui tend bgaa zuiliin talaar medehiireed
Зочин 2022-10-23 103.212.116.248
Оросуудыг зүйл дуусгахаар буцаж ирж байгаа байх нь.
Зочин 2022-10-23 174.230.209.41
Come back Johnson to
Зочин 2022-10-23 202.55.188.93
Энэ нөхөр дахихаар болчихлоо шүү.
РАВДАН 2022-10-23 66.181.160.88
ОРОС Ч ЭВГҮЙТЭХ НЬ ДЭЭ.