Борис Жонсон: Би эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Борис Жонсон: Би эргэн ирлээ

Борис Жонсон: Би эргэн ирлээ

Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон. Дараагийн ерөнхий сайд хэн болох талаар хэд хэдэн таамаглал гарч буй. Тус улсын ерөнхий сайд асан Борис Жонсон өчигдөр (2022.10.22) өглөө Карибын тэнгисийн амралтаасаа ирсэн байна. Тэрбээр өглөө 10:00-д эхнэртэйгээ хамт Гатвик нисэх онгоцны буудалд буужээ.

Түүний эргэн ирснийг Төрийн нарийн бичгийн дарга асан Надин Доррис баяртайгаар мэдэгдэв. Тэрбээр твиттер хуудастаа “Дарга эргэн ирлээ. Тэр бол Брекситийн гацааг эвдэж, анхны Covid-19 вакциныг нэвтрүүлсэн хүн. Бас өөр хэн ч дэмжээгүй байхад Украиныг дэмжсэн хүн. Хөдөлмөрийн намынхны хамгийн их айдаг хүн бол Борис Жонсон” гэж жиргэжээ.

Борис Жонсоны аав Стэнли Жонсон ч бас хүүгээ ялна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Миний хүүд дуусгаагүй ажил бий. Тэр ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Риши Сунакийг ялна гэж бодож байна” гэжээ.

Жонсонг дэмжиж буй хүмүүс цөөнгүй байгаа талаар “Daily news” онцолжээ. Тухайлбал, Их Британийн Дотоод хэргийн сайд асан Браверман, Дотоод хэргийн нарийн бичгийн дарга асан Прити Пател, Батлан хамгаалахын сайд Бэн Уоллес гэх мэт нөлөө бүхий хүмүүс түүнийг дэмжиж буйгаа илэрхийлээд байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж