АНУ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайдууд утсаар ярив

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

АНУ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайдууд утсаар ярив

АНУ, ОХУ-ын Батлан хамгаалахын сайдууд утсаар ярив

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар өнгөрсөн Баасан гаригт утсаар ярьжээ. Дайнаас хойш хоёр улсын дээд түвшний харилцаа ховордоод буй цаг мөчид тэд ийн холбогджээ. Остин, Шойгу нар хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сарын 13-нд холбоо барьсан юм. Хоёр тал Украины нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

Сайд нар утсаар ярьсны дараа Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Пэт Райдер “АНУ харилцаа холбооны шугамаа нээлттэй байлгахыг хүсч байна” гэж хэлжээ. АНУ-ын албаны хүмүүс Путиныг цөмийн зэвсгийн далд заналхийллээ хэрэгжүүлэх магадлал бага гэж үзэж байна. “Путины хэлсэн үг хариуцлагагүй бөгөөд санаа зовохоор байсан. Гэвч Орос цөмийн зэвсэг хэрэглэхээр шийдсэн гэсэн ямар ч шинж тэмдэг АНУ одоогоор олж хараагүй байна” гэж Пэт Райдер хэлжээ.

Жо Байден, Путин нар 2021 оны дундуур уулзсан нь харилцаагаа сайжруулах нааштай алхам болсон ч дайнаас болж ахиц дэвшил зогсонги байдалд орсон. Дайнаас хэдэн сарын өмнө тэд хэд хэдэн удаа утсаар ярьсан бөгөөд энэ үеэр Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгчид огцрохыг сануулж байв. Дайнаас хойш хоёр удирдагч ямар ч яриа хэлэлцээ хийгээгүй.

Тэд ирэх сард Индонезид болох “Их-20”-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Гэхдээ нүүр тулж уулзахаас зайлсхийх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж