Дэлхий даяар нүүдэллэж ажилладаг эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Дэлхий даяар нүүдэллэж ажилладаг эмэгтэй

Дэлхий даяар нүүдэллэж ажилладаг эмэгтэй

Өдгөө 28 настай Кэти Маклеод гэрээсээ график дизайнерын чиглэлээр ажилладаг. 2018 оноос хойш зайнаас ажиллах хэв маягийг сонгосон тэрбээр одоогоор 78 өөр орноос ажиллаад байгаа аж. 30 хүрэхээсээ өмнө 100 орноор аялна гэж тэр найддаг байна. Байнгын оффис бус, дэлхий даяар нүүдэллэж ажилладаг дижитал нүүдэлчдийн нэг гэж “BBC” агентлаг түүнийг нэрлэжээ. Тэрбээр өөрийн аялангаа ажилладаг хэв маягаа влогоороо танилцуулдаг.

Нүүдэллэж ажилладаг хүмүүсийн тоо Covid-19 цар тахлаас хойш хоёр дахин нэмэгдсэнийг АНУ-д хийсэн судалгаанаас харж болно. Европт ч бас үүнтэй төстэй хандлага ажиглагдаж буй аж.

Кэти график дизайнер чиглэлээр Эдинбургт төгсөөд, Лондонд төвтэй зар сурталчилгааны агентлагт ажиллаж эхэлсэн байна. Энэ ажил нь нэгэн хэвийн, уйтгартай санагдсан учраас тэр нүүдэллэж амьдрах замыг сонгожээ. Тэрбээр “Азаар би дижитал нүүдэлчинд хамгийн тохиромжтой мэргэжил сонгосон” гэж ярьдаг байна. Гэхдээ энэ нь үргэлж амар байдаггүй, түүнд нисэх буудлын шалан дээр унтсан өдрүүд олон бий аж. Түүнээс гадна бэлэн интернеттэй газар олох нь бас нэгэн бэрхшээл байжээ.

Шотланд улсад ажил олгогчид ажилчдаа дуртай газраасаа ажиллах бүрэн эрх чөлөө олгодог болохыг мөн судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, бизнесийн зөвлөгөө өгдөг Катриона Криппс сүүлийн 20 жил нэг газар ажилласан бөгөөд Испанид ажиллаж, амьдрахыг хүсдэг байжээ. Алсын зайнаас ажиллах нь түүний зорилгодоо хүрэх боломж гэж үзсэн тул зургадугаар сард байшингаа зараад, аян замдаа гарсан аж. Тэр Европ даяар аялангаа зочид буудал, кафегаас цахимаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл долоон улс, 15 хотод аялангаа ажиллажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж