Ши Жиньпиний өмнөх Хятадын дарга асан Ху Жинтаог өнөөдөр /2022.10.22/ өндөрлөсөн намын ХХ хурлын хаалтаас гэнэтийн байдлаар дагуулан гарсан үйлдэл олон улсын анхаарлыг татлаа. Ху Жинтао Хятадын Төрийн ордны танхимын гол хэсэгт зассан тайзанд Ши Жиньпиний зүүн талд сууж байв. Гэтэл түүнийг хоёр даамал дагуулан буулгасан гэж Ройтерс агентлагийн сэтгүүлч мэдээлжээ. Энэ үеэр 79 настай Ху Жинтао гайхширч, эргэлзсэн шинжтэй байсныг эх сурвалжууд онцолсон байна.
Ху Жинтао гарч явахдаа Ши Жиньпинтэй хэдэн үг солиод, баруун талд нь сууж буй ерөнхий сайд Ли Көцяны мөрөн дээр зөөлөн товшоод гарч явсан байна.
Өнгөрсөн ням гаригт Коммунист намын их хурлын нээлтийн ёслолын үеэр Ху Жинтаог тайзан дээр залан суулгахад тэрбээр бага зэрэг тогтворгүй харагдаж байв.
Таван жилд нэг удаа болдог намын их хурал Ши Жиньпиний үндсэн статус, намыг чиглүүлэн хөтлөх үүргийг баталгаажуулсан намын дүрэмд өөрчлөлт оруулснаар өндөрлөсөн.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ