"Хүүхдийн мөнгө бол сүүлийн 10 жил үргэлжилж буй халамж" | News.MN

"Хүүхдийн мөнгө бол сүүлийн 10 жил үргэлжилж буй халамж"

"Хүүхдийн мөнгө бол сүүлийн 10 жил үргэлжилж буй халамж"

"Хүүхдийн мөнгө бол сүүлийн 10 жил үргэлжилж буй халамж"

Монгол Улсын 2023 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг танах асуудал олон нийтийн хараанд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн Цар тахлын тухай хуулийн дагуу сар бүр 18 хүртэлх насны бүх хүүхдэд олгож буй мөнгөн тэтгэмжийн хэмжээ 100 мянган төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл ирэх оны Улсын төсөвт Хүүхдийн мөнгийг зөвхөн нийгмийн халамж шаардлагатай өрхүүдэд өгөхөөр тусгаж оруулж ирсэн нь олон хүний эсэргүүцлийг дагуулж байна.

Үүнээс гадна Цар тахлын тухай хууль энэ оныг дуустал хүчинтэй бөгөөд цуцлагдсанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ буцаад 20 мянган төгрөгт буух ёстой юм.

Харин энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг  өнгөрсөн Лхагва гаригт /2022.10.19/ Төрийн ордонд болсон "Төсөв-2023" хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.

Тэрбээр "Хүүхдийн мөнгө бол сүүлийн 10 жил үргэлжилж буй халамж. Ингэхдээ нийт хүүхдийн 80 хувь болон саналыг нь үндэслэж олгож байсан түүхтэй. Харин ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн мөнгийг 20-100 мянга болгож өсгөсөн. Харин өдгөө хүүхдийн мөнгөө хэрхэн өгөх талаар суурь судалгаа, сонголтуудыг хийсэн.

Тухайлбал, бүх хүүхдэд өгч, мөнгөн дүнг нь бууруулах уу эсвэл мөнгөн дүнг буулгахгүйгээр тодорхой бүлэгт өгөх үү гэх мэт.

Ингээд өндөр орлоготой өрхүүд нь хүүхдийн мөнгөөс татгалзаж, шаардлагатай хэсэгтээ өгдөг болъё гэж санал гаргасан. Өрийн орлогын хэмжээгээр тооцож үзвэл 9 хувь нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй байна.

Хүүхдийн мөнгийг өмнө нь олгохдоо өрхийн телевиз, хөргөгч, угаалгын машин зэргийг тоолдог байсан. Харин өдгөө Хүн амын орлогын албан татвар төлөлт, малын бүртгэл, хадгаламжийн дүн, үл хөдлөхийн бүртгэл гэх мэт бэлэн өгөгдлүүдэд суурилан өрхийн орлогыг тооцох боломжтой болсон" гэсэн юм.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-22 77.83.1.167

_ Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү ->>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-10-22 77.83.1.20

____ Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>>> https://cutt.ly/girl01646

Avatar

Данко 2022-10-22 96.248.41.119

Авилгачид хүүхдийн мөнгийг буцаагаад бууруулж зүрхлэхгүй. Ер нь тэд ямар ч халамжийг бууруулах болон цуцлах дургүй. Хааяа өхщрсөлдөгч намын авилгачийн санаачилсан хаоамжийг цуцлах хэдий ч өөрсдийн нэр дээр өөр халамж гаргаж ирдэг.

Avatar

test 2022-10-22 64.119.27.171

test

Avatar

Зочин 2022-10-22 202.9.46.81

ХҮҮХДИЙН нэртэй боловч хүүхдэд түй ч хамаагүй энэ ХАЛАМЖ-ийн мөнгө монголчуудыг ажиллаж хөдөлмөрлөж өөрийн хүчээр үр хүүхдээ идэх хоол, өмсөх хувцастай явуулах хүсэл үоригийг мохоож бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж янаглан хорлож байгаа Цар тахлаас болж 20 000 байсан мөнгийг автоматаар 5 дахин өсгөж100 000 болгосон, Одоо цар тахлын дэглэм цуцлагдсан бол буцаагаад 20 000 болговол зохино.

Avatar

Ц. Эрдэнэбат 2022-10-22 202.126.89.238

Би бол хүүхдийн мөнгийг халамж гэж боддоггүй! Ирээдүйд нь зориулсан хөрөнгө оруулалт л гэж үздэг. Ганц манай эх орон өгч байгаа бус! Олон улс өгдөг л юм билээ. Манайхан л хасна, танана!гэцгээх юм…

Avatar

Зочин 2022-10-22 103.57.95.201

Хүүхдийн мөнгөөр бүү оролддоо. Энэ бол халамж ч бүр биш, энэ бол монгол хүүхэд болж "төрсөны хүүхдийн нэр хүнд"-ийн баталгаа, уул уурхайн баялагаас өсөн торниж буй үр саддаа монголын ард түмнээс үзүүлж буй "хайр" юм. Ойлго, түр зуур ард түмний нэрийн өмнөөс эрх, мэдэлд хүрээд байгаа дарга, гишүүн, сайд нараа…

Avatar

Зочин 2022-10-22 188.162.254.49

Монголчууд хот дотороо тоорчихоод яваад байна хотын даргаа!! Олон улсын Циркийн тоглолтоо узэх гээд л Бохийн оргооний гадна зогсоод л байна!! Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж