Оросын топ улстөрчийн хүүг баривчилсанд АНУ-ыг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Оросын топ улстөрчийн хүүг баривчилсанд АНУ-ыг сүрдүүлэв

Оросын топ улстөрчийн хүүг баривчилсанд АНУ-ыг сүрдүүлэв

ОХУ-ын Красноярскийн хязгаарын захирагчийн хүү Артем Уссыг АНУ-ын хүсэлтээр Италийн Милан хотод баривчилжээ. Түүнийг зарим улсуудад тавьсан барууны хоригийг зөрчиж, мөнгө угаасан, АНУ-ын цэргийн технологийг хууль бусаар олж авсан хэрэгт буруутган баривчилсан байна. Үүнийг Кремлийн зүгээс улс төрийн зорилготой хэмээн эсэргүүцэж, ОХУ-аас  хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.

АНУ-ын төрийн департментаас мэдээлснээр Артем Усс нь Украинд дайн хийж буй ОХУ-ыг дэмжлэг болохын тулд Венесуэл улсын газрын тосны экспортын эсрэг тавьсан хоригийг зөрчсөн гэнэ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэлдээ, Оросын иргэнийг баривчилсан ийм төрлийн арга хэмжээний эсрэг арга хэмжээ авна гэжээ. Түүнчлэн ОХУ-ын засгийн газрын төлөөлөгч Мариа Захарова мэдэгдэлдээ, АНУ нь улс төрийн зорилгоор оросуудыг "барьцаалж" байгааг зүгээр өнгөрөөхгүй гэсэн байна.

Одоогийн байдлаар Венесуэлийн төрийн өмчит газрын тосны компанитай хууль бусаар гэрээ хийсэн хэрэгт Оросын таван иргэнд АНУ-аас ял тулгаад байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж