Элчин сайд ОХУ-д суралцаж буй оюутнуудаа эргэв

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Элчин сайд ОХУ-д суралцаж буй оюутнуудаа эргэв

Элчин сайд ОХУ-д суралцаж буй оюутнуудаа эргэв

Украинтай хил залгаа болон зэргэлдээ оршдог ОХУ-ын нэр бүхий субъектүүдэд Кремлийн Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар хариу үйлдэл үзүүлэх дунд түвшний зэрэглэл тогтоогоод удаагүй байна. Үүнд, Монгол оюутнууд суралцдаг зарим бүс нутагт нөхцөл байдал амаргүй, аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээнүүд авч эхэлсэн юм. Тиймээс Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин энэ аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Оросын зарим их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудтай уулзжээ.

Тухайлбал, аравдугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Воронеж хотод суралцаж буй Монгол Улсын оюутнуудтай уулзжээ. Уулзалтад Воронежийн Улсын их сургууль, Воронежийн Анагаахын их сургууль, Агаарын цэргийн академи, ДХЯ-ны Воронежийн хууль зүйн дээд сургуульд суралцаж буй 50 гаруй оюутнууд оролцсон байна.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Воронеж хотод суралцаж буй Монгол оюутнуудын хичээл сургалт, ахуй амьдрал болон тулгамдаж буй асуудлуудын талаарх санал бодлыг нь сонсож, харилцан ярилцсан ач холбогдолтой уулзалт болов.

Воронеж хотод суралцаж буй оюутнуудын хичээл сургалт танхимаар хэвийн явагдаж байгаа ба оюутнууд сургалт, нийгмийн хангамжтай холбоотой хэд хэдэн санал хүсэлтийг Элчин сайдад уламжилжээ.

Элчин сайд Ө.Энхтүвшин аравдугаар сарын 20-ны өдөр Белгород хотод хүрэлцэн ирэв. Тус өдөр ОХУ-ын Белгородын үндэсний судалгааны улсын их сургуулийн ректор О.Н.Похулин Элчин сайдыг хүлээн авч уулзан, сургуулийн үйл ажиллагаа, сүүлийн үеийн нөхцөл байдал, манай улсын оюутнуудын сургалтын явц байдал, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хэрхэх талаар санал солилцов Уулзалтад захиргааны асуудал хариуцсан проректор В.М.Геращенко гадаад хамтын ажиллаагаа хариуцсан проректор В.А.Кучмистый нар оролцов.

Мөн өдөр Элчин сайд Ө.Энхтүвшин тус сургуульд суралцаж буй дөрвөн монгол оюутантай уулзаж, хичээл сургалтын орчин, нийгмийн хангамжийн талаар оюутнуудын санал хүсэлтийг сонсчээ. Мөн сургуулийн удирдлагуудтай хийсэн уулзалт, яригдсан асуудал, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хэрхэх зэргийн талаар мэдээлэл өгчээ.

Элчин сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Ростов-на-Дону, Таганрог болон Волгоград хотуудад суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж