Монголын кино урлагийн "домог" уран бүтээлчид чуулав | News.MN

Монголын кино урлагийн "домог" уран бүтээлчид чуулав

Монголын кино урлагийн "домог" уран бүтээлчид чуулав

Монголын кино урлагийн "домог" уран бүтээлчид чуулав
Монголын кино урлагийн түүхэнд “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” хоёр шиг кино дахин хийгдэхгүй гэх яриа бий. Энэ ч үнэн. Тэртээ 1988 болон 1992 онд бүтээсэн энэ түүхэн уран бүтээлийг кино урлагийн түүхэнд Бэгзийн Балжинням найруулагч "тамгалж" үлдээсэн.
Өдгөө Төрийн шагналт кино найруулагч Б.Балжинням агсны 80 жилийн ой, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ой тохиож буй.
Мандухай цэцэн хатны дүрээр ард түмэндээ хайрлагдсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Алтжин хатны дүрээ дэлгэцэнд мөнхөлсөн Н.Отгонтогос, Шихихутаг сайд буюу Гавьяат жүжигчин У.Батбаатар тэргүүтэй монгол киноны "домог" болсон уран бүтээлчид Б.Балжинням агсны 80 жилийн ой, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ойн арга хэмжээг чимлээ.
"Монгол арт" галерейд өчигдөр /2022.10. 21/ эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд, номын нээлтүүд, “Гэрэлтье гэвэл шатах” найруулагчийн амьдрал уран бүтээлийн фото зургийн үзэсгэлэн, Төрийн шагналт зураач Б. Пүрэвсүхийн “Кинонд амилсан уран зураг” үзэсгэлэн гээд арвин материал, хөтөлбөрийг үзэгч олноо дэлгэн сонирхууллаа.
Уран бүтээлийн үзэсгэлэнд дэлгэсэн Б.Пүрэвсүх зураачийн түүхэн кино хийхэд судалсан гайхалтай нарийн судалгаа шинжилгээний ажлууд, дүрийн судалгаа, тухайн цаг үед ямар нягт нямбай ажиллаж байсныг харуулсан судалбар зургууд цугласан олны анхаарлыг татна.
Мөн кино зураг авалтын үеэр хийж байсан дүр хувиргалт, дүрийн сонголт, жүжигчдийн зургийг хадгалсан кино монтажчин, найруулагч М.Уртнасангийн хувийн цуглуулга тэр чигээрээ түүх өгүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цагаан баавгай 2022-10-22 66.181.180.150

Мандухай киног сайн хийсэн. Харин Мөнх тэнгэрийн хүчин дор киног улсын төсөв ядуу байхад сэтгэлийн хөөрлөөр яарч хийсэн учраас тааруухан болсон. Мөнгө олох зорилгоор Их хааныхаа тухай муухан кино олныг хийсэн. Ядаж Өвөр монголын хийсэн Чингис хаан киноноос дутахааргүй кинотой болох.

Avatar

Зочин 2022-10-22 172.58.63.91

ene tsag yed xamgaalal

Avatar

ylcuun nyyts 2022-10-22 172.58.61.191

– ebrop, opoc dyndaac doosh demi bn.

Avatar

зочин 2022-10-22 59.153.113.121

Мандуухай ч яахав зүгээр аятайхан болсон кино харин Мөнх тэнгэрийн дор кино бол их хааны дуу нь гонгиносон нэг л биш ээ

Avatar

Зочин 2022-10-22 103.26.195.23

Жинхэнэ домог нь Цогт тайж л даа.

Avatar

Зочин 2022-10-22 188.162.254.49

Монголчууд хот дотороо тоорчихоод яваад байна хотын даргаа!! Олон улсын Циркийн тоглолтоо узэх гээд л Бохийн оргооний гадна зогсоод л байна!!! Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-22 188.162.254.49

Монголчууд хот дотороо тоорчихоод яваад байна хотын даргаа!!! Олон улсын Циркийн тоглолтоо узэх гээд л Бохийн оргооний гадна зогсоод л байна!!! Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

ккк 2022-10-22 192.82.68.63

Домог момог ч гэх шиг.

Avatar

кок 2022-10-22 103.212.119.56

чамаас арай дээр .

Avatar

Зочин 2022-10-22 202.9.46.27

Муу кинонууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж