Сурагчдын дунд 10 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Сурагчдын дунд 10 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлав

Сурагчдын дунд 10 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлав

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 10 сая төгрөгийн шагналын сантай шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг Боловсрол шинжлэх ухааны яам, "Гэртээ туршъя" төрийн бус байгууллагатай хамтран зарлалаа.

Уралдааны зорилго нь байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох үүднээс хими, физик, биологийн хичээл дээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулж, үр дүнг харах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх аж.

Тэмцээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангийн сурагчид оролцоно. Шагналын нийт сан 10 сая төгрөг бөгөөд ангилал тус бүрд ялагчдад зөөврийн компьютер бэлэглэх гэнэ.

ТАВИГДАХ ШАЛГУУР:

-Cурагч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.

-Ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангид суралцдаг, 10-15 настай байх

-Багаараа эсвэл ганцаараа оролцох эрхтэй

-Сурагч багш, эцэг эх, найз нөхөд, ангиараа баг бүрдүүлж оролцож болно.

-Сурагч/баг нь зөвхөн нэг бүтээлээр оролцох боломжтой

-Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгаа туршилт, бүтээлүүд байж болно.

-Судалгаа, туршилт, бүтээл нь хүний хэрэгцээ, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн болон шинэлэг санааг тусгасан байвал давуу тал болно.

ШАЛГАРУУЛАЛТ:

-1-р шат: Бүртгэл 2022.11.16-ны өдрийн 18 цаг хүртэл

-Судалгаа, туршилт, бүтээлийн тухай мэдээлэл, оролцогчдын мэдээллийг бүртгэх үйл ажиллагаа явагдана.

-Бүртгүүлэх линк: https://bit.ly/3Dd5tgT

-Холбоо барих утас: 8001-8262, 99182893

-Цахим шуудангийн хаяг: Studio@greencrown.mn

2-р шат: Биет болон постер үзэсгэлэн 2022.11.19-ний бямба гарагт болно.

-Шүүгчдийн бүрэлдэхүүн бодит бүтээл, танилцуулгыг үзэж, шалгуурын дагуу үнэлж шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.

УРАЛДААНЫ ЖУРАМ:

-Уралдаанд оролцоход үнэ төлбөргүй.

-Бүртгэлийг сурагч өөрөө, эсвэл багш, эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамтаар хийсэн байх ёстой. Их сургуулийн оюутан, судлаач, багш, эрдэм шинжилгээний байгууллага, компаниудаас бүтээлийнхээ талаар зөвлөгөө, тусламж авсан байж болно.

-Бусдын ажлыг хуулбарлахыг хориглоно. Оролцогчийн өөрийн санаа, бүтээл байх ёстой.

-Ялагчдыг биет болон постер үзэсгэлэнгийн үеэр зарлана.

-Уралдаанд ирүүлсэн судалгаа, туршилт, бүтээлийг ”Гэртээ туршъя” төслийн байгууллага хадгална. Мэдээллийг шүүгчдийн бүрэлдэхүүнээс бусад гуравдагч этгээдэд өгөхгүй.

Багаар оролцох тохиолдолд:

-Баг нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй байна. Ангиараа оролцож болно.

-Оролцох баг өөр өөр сургуулийн сурагчдаас бүрдэж болно. Тийм тохиолдолд аль нэг гишүүнийхээ харьяа сургуулиас оролцох.

-Сургуулиуд нэгээс олон багийг оролцуулж болно.

-Уралдаанд орсноор оролцогчид энэхүү ерөнхий журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцогдоно.

БҮТЭЭЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

-Физик, хими, биологийн шинжлэх ухааны сорилт, туршилтийг гарт баригдах, нүдэнд харагдахуйцаар өөрийн бүтээлч сэтгэлгээнд тулгууран хийсэн, гарын авлага, бичлэг, зурагт хуудас, үр дүн, дүгнэлт бүхий зүйлс хамаарна.

-Бүтээлийг дараах үндэслэлээр шүүнэ.

-Байгалийн шинжлэх ухааны салбарын туршилт, судалгаа, бүтээл мөн эсэх

-Шинэлэг, энгийн, сонирхолтой, хөгжилтэй санааг тусгасан эсэх

-Оролцогч/сурагч бүтээл хийхдээ олж авсан, мэдлэг ур чадвараа хэрхэн сайжруулсан байдал

-Сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж