Японы гүнжийн нөхөр АНУ-ын хуульчийн шалгалтад тэнцжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Японы гүнжийн нөхөр АНУ-ын хуульчийн шалгалтад тэнцжээ

Японы гүнжийн нөхөр АНУ-ын хуульчийн шалгалтад тэнцжээ

Японы гүнж Макогийн нөхөр Кей Комүро АНУ-ын Нью-Йорк мужийн хуульчийн шалгалтад тэнцжээ. Тэрбээр өмнө нь хоёр удаа уг шалгалтыг өгсөн ч тэнцээгүй байв.  Нью-Йорк мужийн өнгөрсөн долдугаар сарын хуульчийн шалгалтад тэнцсэн хүмүүсийн жагсаалтад Кей Комүрогийн нэр багтжээ. Шалгалтын үр дүнг Нью-Йорк мужийн хуулийн шалгалтын зөвлөлийн вэбсайтад  өчигдөр нийтэлжээ. Энэ удаагийн шалгалтад 9609 хүн оролцсоноос 66 хувь буюу 6350 хүн тэнцсэн аж.

Кей Комүро нь Японы гүнжтэй 2017 онд сүй тавьсан бөгөөд тэд АНУ-д шилжин суурьшсан. Хайр сэтгэлээрээ энгийн иргэнтэй гэрлэхийн тулд Мако гүнж хэргэм зэргээсээ татгалзаж, харь оронд ирсэн.  Мако гүнж Нью-Йорк хотноо музейн эрхлэгчээр ажиллаж буй. Хосууд тансаг хурим хийхгүйгээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нью-Йорк хотноо гэрлэлтээ батлуулжээ. Тэд 10 жилийн өмнө Токио хотноо их сургуульд суралцаж байхдаа танилцсан аж.

Мако гүнж маргааш 31 нас хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж