“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 58 улсын 1000 гаруй оролцогчид авьяас чадвараараа өрсөлдөж байгаа юм.
Монгол Улсаас токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг долоон төрөлд өрсөлдөж байна. Тодруулбал,
-Дорнод Политехник коллежийн оролцогч Г.Очбаатар, эксперт багш Г.Оюунбатын хамт Герман улсад аравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд токарийн мэргэжлийн тэмцээнд оролцсон.
-Швейцарь улсын Базел хотод аравдугаар сарын 7-16-ны өдрүүдэд болсон мужааны тэмцээнд Завхан Политехник коллежийн оролцогч Г.Хатанбаатар, эксперт багш Б.Анхбаярын хамт оролцож, 800 онооноос 665 оноо авч тэмцээнээ өндөрлүүллээ.
-Тогоочийн мэргэжлийн оролцогч С.Өсөх-Ирээдүй, эксперт багш С.Цэнд-Аюушийн нар Швейцарь улсыг зорьсон. Тэд эдгээр өдрүүдэд тэмцээндээ оролцож байгаа юм.
-Сантехникийн тэмцээн Герман улсад боллоо. Монгол Улсын гагнуурчин Д.Амаржаргал маань 674 оноо авч 13-р байранд оржээ. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж 6 онооны дутуугаар шилдэгт багтаж чадаагүй ч 17 настай хүүгийн ажил амьдралд томоохон дурсамж, сургамж үлдлээ.
Харин өрөг угсралт, цахилгаан угсралтын тэмцээн Австри улсад ирэх арваннэгдүгээр сард болно.
“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн есдүгээр сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл 12 долоо хоногийн турш үргэлжлэх юм.