Оюутны зээлийг тэглэх Байдены хөтөлбөрт АНУ-ын шүүх хориг тавив

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Оюутны зээлийг тэглэх Байдены хөтөлбөрт АНУ-ын шүүх хориг тавив

Оюутны зээлийг тэглэх Байдены хөтөлбөрт АНУ-ын шүүх хориг тавив

АНУ-ын Холбооны давж заалдах шүүхээс өчигдөр /2022.10.21/ оюутнуудын сургалтын зээлийн өрийг тэглэх Ерөнхийлөгч Жо Байдены төлөвлөгөөнд түр хугацааны хориг тавьжээ. Оюутны зээлийн өршөөлд хамрагдах хүсэлтэд олон зуун америкчууд хүсэлт гаргаж эхэлсэн боловч  АНУ-ын бүгд найрамдах засаглалтай зургаан мужаас хөтөлбөрт хориг тавих хүсэлтийг шүүхэд тавьсан аж.

Жо Байдены захиргаанаас ирэх арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн хүсэлт гаргасан оюутнуудын зээлийн өрийг тэглэж эхлэхээ амласан боловч хуулийн маргаан гарснаар хөтөлбөр хэрэгжихэд тодорхойгүй байдал үүслээ. Хөтөлбөрт 43 сая хүн хамрагдаж, үүнээс 22 сая хүний зээлийн өр бүрэн тэглэгдэх урьдчилсан тооцоо гарсан байв. Хэдийгээр хуулийн маргаан үүссэн ч оюутны зээлийн өрөө тэглүүлэх хүмүүсийн хүсэлтийг үргэлжлүүлэн хүлээн авна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жийн-Пьерре мэдэгджээ.

Гэхдээ ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хуулийн маргаан шийдэгдэхгүй бол цар тахлын үеэр түр зогсоосон оюутны зээлийн эргэн төлөлтөө америкчууд хийж эхлэх ёстой аж.

Оюутны сургалтын зээлийн өрийг тэглэснээр АНУ-ын татвар төлөгчдийн 400 тэрбум ам.долларыг үүнд зарцуулна гэж бүгд найрамдахчууд эсэргүүцжээ.

Өнгөрсөн наймдугаар сард зарласан төлөвлөгөөний дагуу 125,000 доллараас бага орлоготой оюутан эсвэл 250,000 доллараас бага орлоготой өрхийн оюутны зээлийн 10,000 долларын өрийг тэглэх юм. Ингэхдээ,  санхүүгийн хүндрэлтэй хүмүүст  нэмэлтээр 10,000 долларын өрийг өршөөлд хамруулах юм. 

 ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж