Засгийн газрын өчигдрийн /2022.10.21/ ээлжит бус хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо.
Авлига албан тушаалын асуудлаас болж цагдан хоригдож буй ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн оронд НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэг томилогдов. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дэд сайдаар томилогдсон М.Ганхүлэгийг тодорхойлохдоо, "Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн, намын залуу боловсон хүчин. МАН залуу үеэ үргэлж дэмжиж ирдэг. Удирдлага, бодлогын төвшинд залуусаа бэлтгэх үүднээс ийм шийдвэр гаргасан" гэсэн юм.
Засгийн газрын тухай хуульд зааснаар сайдыг албан тушаалаас нь чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор багтааж дараагийн сайдыг томилох ёстой аж.
Ажлын туршлага
- "Ард контент групп"-ийн гүйцэтгэх захирал
- 2019 онд ЗГХЭГ-ын даргын олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /Л.Оюун-Эрдэнийн үед/
- 2020 оны есдүгээр сараас МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
- 2022 оны гуравдугаар сараас НАМОХ-ны ерөнхийлөгч
- 2022 оноос Ерөнхий сайдын ажлын албаны гишүүн, зөвлөх
- Мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажилладаг,
Хөрөнгө орлогын мэдүүлэг
- Өөрийн орлого 31 сая, гэр бүлийн орлого 21 сая
- Орон сууц 298 сая
- Автомашин 14 сая /Toyota, Prius XW30-1/
- 124 саяар үнэлэгдэх малтай, 75 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
- Газар 15 сая /Өмчлөх-700м2-1/
- Хадгаламж 25 сая
- Зээл 201 сая
- Ашдын Түүчээ ХХК-ийн 80 хувийг, Ард Контент Групп ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг.
Холбоотой мэдээ