Уран гулгагч Ким Юна дуучин залуутай хуримаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Уран гулгагч Ким Юна дуучин залуутай хуримаа хийлээ

Уран гулгагч Ким Юна дуучин залуутай хуримаа хийлээ

Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчин Ким Юна өнөөдөр найз залуу, "Forestella" гэх хамтлагийн дуучин Гү Ву Римтай өнөөдөр /2022.10.22/ гэрлэж байна. Тэд өнөөдөр гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон хурим хийж байгааг төлөөлөгчид нь мэдэгджээ.

Хосууд энэ оны долдугаар сард сүй тавьсан талаар мэдээлэл цацагдсан. "Мөсөн гүнж" Ким Юна болон дуучин Гү Ву Рим нар 2018 онд анх танилцжээ. Тухайн үед "Forestella" хамтлаг 2018 оны "All That Skate Ice Show" гэх уран гулгалтын шоунд зочноор ирж, дуулсан аж.

Өдгөө 32 настай Ким Юна эмэгтэй ганцаарчилсан гулгалтын олимпын аварга (2010), дэлхийн хошой (2009, 2013) аварга, нийлбэр оноогоор дээд амжилтыг эзэмшиж буй тамирчин.

Эх сурвалж: Allkpop

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж