Хойд Солонгосын цэргүүдэд алуулсан байцаагчийн хэрэг томров

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын цэргүүдэд алуулсан байцаагчийн хэрэг томров

Хойд Солонгосын цэргүүдэд алуулсан байцаагчийн хэрэг томров

БНСУ-ын загасчлалын байцаагч, 47 настай И Дэ Жүн 2020 онд хоёр орны хил дээр Хойд Солонгосын цэргүүдэд буудуулж амь үрэгдсэн хэргийг нуун дарагдуулж, эргэн тойрон дахь нөхцөл байдлыг гажуудуулсан гэх хэргийг нээн мөрдөн шалгаж байна. Энэ хэрэгт 20 гаруй хүнийг мөрдөн шалгаж байгаа бол өнөөдөр Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд асан Сү Вук, Эргийн хамгааллын газрын дарга асан Ким Гон Хи нарыг баривчиллаа. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Хөх ордны тэргүүн болсноор уг хэргийг өргөжүүлэн шалгаж эхэлсэн аж. Тэрбээр Сөүлийн өмнөх засгийн газар Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахын тулд уг хэргийг шийдвэрлэхдээ зохисгүй хандлага гаргасан гэж буруутгажээ. Улмаар Сөүлийн төв дүүргийн шүүхэд хэд хэдэн хүнийг нотлох баримтыг устгах эсвэл оргон зайлах эрсдэлтэй гэж үзэн прокуророос баривчлах хүсэлт гаргасныг баталсан байна. Харин Өмнөд Солонгосын сөрөг хүчний Либерал ардчилсан намаас Юн Сук Ёлыг улс төрийн өс авах ажиллагаа явуулж байна гэж буруутгасан байна.

Батлан хамгаалахын сайд асан Сү Вук, Эргийн хамгааллын газрын дарга асан Ким Гон Хи нарыг дээрх хэрэгтэй холбогдуулан эрх мэдлээ хэтрүүлж, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт прокуророос буруутгасан байна. Мөн Сү Вукийг нэмэлтээр баримтуудыг устгасан хэрэгт буруутгаж байгаа аж.

Загасчлалын байцаагч И Дэ Жүн нь тэнгисийн усанд түрэгдэн завьтайгаа хоёр Солонгосын усан хилийн маргаантай бүсэд нэвтэрч, Хойд Солонгосын цэргүүдэд буудуулж амь үрэгдсэн юм. Түүнийг нас барсныг баталсны дараа Хойд Солонгосын талд урвахыг оролдсон гэх мэдээллийг Сөүлийн албаныхан тарааж, олон нийтэд маргаан дэгдээсэн аж. Түүнчлэн Өмнөд Солонгосын албаныхан тухайн үед хохирогчийг гэр бүлийн асуудалтай, мөрийтэй тоглоомноос болж их хэмжээний өрөнд орсон байсныг мэдээлжээ. Гэвч өдгөө уг хэргийг мөрдөн шалгаж байгаа албаныхан түүнийг Хойд Солонгосын талд урвах хүсэлтэй байсныг илтгэх ямар ч нотлох баримт байхгүй байгааг онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж