НЭМЭЛТ:
Хятадын Коммунист нам өнөөдөр /2022.10.22/ төрийн зөвлөлийн дарга Ши Жиньпиний эрх мэдлийг батжуулахад чиглэсэн намын Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа. Намын ХХ их хурлаар Ши Жиньпиний улс төрийн үзэл баримтлалыг шингээсэн Үндсэн хуулийг баталснаар тэрбээр насан туршдаа Хятадын даргаар үлдэж байна. Өдгөө 69 настай Ши Жиньпин нь Хятадын удирдагч асан Мао Зедунаас хойших хамгийн хүчирхэг төрийн тэргүүн болж, гурав дахь удаагаа таван жилээр намын даргаар ажиллах боллоо.
Намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ши Жиньпинийг намын "цөм" удирдагч гэж тодорхойлж, түүний үзэл санааг Хятадын ирээдүйн хөгжлийн үндсэн зарчим болгон бэхжүүлсэн байна. Мөн Ши Жиньпиний нам доторх "үндсэн" статусыг баталгаажуулж, Хятад дахь намын төвлөрсөн эрх мэдлийг баталгаажуулав.
Хятадын төрийн ордонд хурсан 2000 орчим хүн бүтэн долоо хоногийн хугацаанд Ши Жиньпиний өнгөрсөн 10 жилийн ололт амжилт, ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөө зэргийг сонссоны дараа өнөөдөр түүнийг санал нэгтгэйгээр сонгожээ. Хаалттай хаалганы цаана болсон хурал "Интернэшнл" хэмээх цэргийн хамтлагийн тоглолтоор өндөрлөв.
Өнөөдөр сонгогдсон Намын төв хороо нь маргааш анхны хурлаа хийж, Улс төрийн хорооны 25 хүнийг сонгож, долоон гишүүнтэй байнгын хороог шинээр бүрэлдүүлнэ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Хятадын Коммунист намын ХХ их хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Бүтэн долоо хоногийн хугацаанд үргэлжилж буй хурал өнөөдөр хаана. Санал хураалт болон хаалтын үйл ажиллагаа болох чухал хурал гадаадын сэтгүүлчдэд хаалттай эхэлжээ. Түүнчлэн Бээжин хотын төвөөр гол замуудыг даган цагдаагийн хамгаалалт гарч, тод улаан хантаазтай харуулын ажилчид хорооллын хүмүүсийг үе үе саатуулан шалгаж, болзошгүй саад бэрхшээлээс сэргийлж байна.
Өнөөдрийн хуралдаанаар их хуралд оролцож буй 2000 орчим төлөөлөгч намын Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад саналаа өгөх юм. Намын Үндсэн хуулийг өөрчилснөөр Хятадын дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа улиран эрх барих нөхцөл бүрдэх юм. Мөн 200 орчим гишүүнтэй намын Төв хороог байгуулах ба энэ нь ирэх таван жилд намыг удирдана.
Их хурал болж буй энэ долоо хоногт Бээжин хотод харуул, хамгаалалт өндөр түвшинд байв. Гэсэн ч цар тахлыг тэглэх бодлогыг эсэргүүцсэн ганц нэг хүн баннер барьж жагсаал хийгээд цагдаад баривчлагдсан байна.
Коммунист намын их хурлаас гарсан шийдвэрийг ирэх хавар болох Бүх Хятадын Ардын их хурлаар хэлэлцүүлэн баталдаг.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ