Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль өргөн барина

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль өргөн барина

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа, гадаадын хөрөнгө оруулагчдыг  иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн асуудлыг ярьсан. Тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонссон гэв.

Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 20 орчим мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Тэдгээр аж ахуй нэгжүүд Монголд үйл ажиллагаа явуулж буй ердийн компаниудтай адил журмаар хуулийн этгээд болж бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ.  Мөн E-Mongolia системээр бүртгүүлэх боломжийг нээж өгөхийг хүссэн гэв.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэхэд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлэх дүн өндөр, зарим хууль эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилтэй байгааг тэд учирлажээ. Тухайлбал, ашигт малтмалын лицензтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагаас гаргаж буй шийдвэр хүндрэл учруулж байна гэжээ.

Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд дуудлага худалдаагаар ашигт малтмалын хайгуулын лицензийг худалддаг ч газар дээр очихоор  орон нутгаас ахиад газар эзэмших гэрчилгээ авах болдог. Үүнээс бол 2-3 жил хугацаа алддаг гэв.

Тэгвэл энэ бүх бэрхшээлийг арилгахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, даган гарах хуулиудыг өргөн барина гэж Х.Нямбаатар мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж