Тамирчдаа олимпод оруулахын тулд допингийн эсрэг дүрмийг батлав | News.MN

Тамирчдаа олимпод оруулахын тулд допингийн эсрэг дүрмийг батлав

Тамирчдаа олимпод оруулахын тулд допингийн эсрэг дүрмийг батлав

Тамирчдаа олимпод оруулахын тулд допингийн эсрэг дүрмийг батлав

Монгол Улсыг допингийн эсрэг үндэсний дүрэмтэй болохыг  олон улсын байгууллагаас шаардсан. Ингэхдээ, эцсийн хугацааг энэ сарын 27-ны өдөр гэж заасан аж.

Энэ хугацаанд Засгийн газар допингийн эсрэг дүрмийг хэлэлцэж батлахгүй бол Монгол тамирчид ирэх 2024 Парисын зуны олимпод орж чадахгүйд хүрээд байв.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын Лхагва гаригийн /2022.10.19/ ээлжит хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, баталсан юм.

Биеийн тамир, спортын улсын хорооноос “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хоёр удаа хянуулсан гэв.

“Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд допингийн хор хөнөөлийн талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах болон спортын бүх байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн нэг дүрмийг хүлээн зөвшөөрч, мөрдөх, үр дагаврыг тооцох,улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ гэж мэдээллээ.

Үүний зэрэгцээ Биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга ажилчидтайгаа зүй бусаар харилцаж байгаа гэх гомдол ирсэн талаар мэдээлсэн. Уг асуудлыг салбарын сайд нягталж байгаа бөгөөд хуулийн зөрчил үүсгэсэн нь тогтоогдвол ажлын хариуцлагын асуудлыг яригдана гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

төмөр зам 2022-10-22 202.9.47.45

Олимпийг нэг өнжсөн нь дээр дээ, мөнгө төгрөгөнд ч хэмнэлттэй, ялангуяа тэр боксын төрлөөр оролцоод бүр ч хэрэггүй, бөөн булхай луйвар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж