Ираны дронуудыг Украины дайралтад ашиглаж байгааг "ам алдав"

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Ираны дронуудыг Украины дайралтад ашиглаж байгааг "ам алдав"

Ираны дронуудыг Украины дайралтад ашиглаж байгааг "ам алдав"

ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Украинд үргэлжлүүлж буй дайнд Ираны дронуудыг /нисгэгчгүй онгоц/ ашиглаж байгааг Оросын батлан хамгаалах яамны зөвлөх телевизийн ярилцлагын үеэр "ам алдажээ". ОХУ-аас Ираны камиказе дронуудыг ашиглан Украинд агаараас цохилт өгч байгааг барууныхан мэдээлсэн ч Москва хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Цэргийн мэргэжилтэн Руслан Пухов Оросын бизнесийн суваг (RBC TV) телевизэд ярилцлага өгсөн аж. Энэ үеэр телевизийн нэвтрүүлэг эхэлснийг анзааралгүй "Би хүнд байдалд ормооргүй байна. Дронуудын асуудлыг аль болох битгий хөндөөрэй. Дронууд бүгд Ираных гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж ярьсан байна.

Украины гадаад хэргийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сараас хойш тус улсын арми Шахед-136 загварын 223 дроныг цохилт өгөхөөс нь өмнө амжиж сөнөөсөн гэв.

Smoke rises from a destroyed building after Russian attacks in Kyiv, Ukraine on October 17, 2022. It was reported that at least four explosions were heard in Ukraineâs capital Kyiv on Monday as authorities reported attacks by Russian kamikaze drones.

Энэ хэргээс бол ОХУ-д зэвсэг, техник нийлүүлсэнд Ираныг буруутган барууны орнууд Тегераны эсрэг шинэ хориг авахаар яригдаж байна. Мөн Украины гадаад хэргийн яамнаас Ирантай дипломат харилцаагаа таслах саналыг Засгийн газартаа өргөн барьжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж