Жагсагчийн биед халсан Хятадын ерөнхий консул өөрийгөө өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Жагсагчийн биед халсан Хятадын ерөнхий консул өөрийгөө өмөөрөв

Жагсагчийн биед халсан Хятадын ерөнхий консул өөрийгөө өмөөрөв

Английн Манчестер хотноо байрлах Хятадын консулын гадна өнгөрсөн долоо хоногт хэсэг хонгконгчууд болон дипломат газрын ажилчдын хооронд мөргөлдөөн болсон. Мөргөлдөөний үеэр Хятадын ерөнхий консул Зен Шиюань нэгэн жагсагчийн үснээс зулгааж, Бээжингийн удирдагч Ши Жиньпинийг эсэргүүцсэн постерыг нь урсан ба тэднийг Английн цагдаа нар тараасан юм. Тэгвэл энэхүү үйлдлийнхээ талаар Зен Шиюань "Sky News" сайтад яриа өгчээ. Тэрбээр "Жагсагч манай эх орон, удирдагчийг хараан зүхсэн. Би нөхцөл байдлыг хяналтдаа авахыг хичээсэн. Энэ миний үүрэг. Би хэний ч биед халдаагүй. Дахиад ийм нөхцөл байдал үүсвэл би ижилхэн арга хэмжээ авна" гэж өөрийгөө өмгөөлжээ.

Манчестер хотын цагдаагийн газраас мэдээлснээр Хятадын консулын гадна 30-40 тооны хүн цуглаж жагсаал хийсэн байна. Энэ үеэр консулын газраас хэсэг хүмүүс гарч ирэн, жагсагч эрэгтэйг хаалгаар татаж оруулахаар тэмцэлдэж эхэлсэн аж.

Өмнө нь 2020 онд Тайванийн тусгаар тогтнолын өдрөөр Фижид суугаа Хятадын хоёр дипломат тайвань дипломатуудыг гэмтээсэн хэрэгт буруутгагдсан. Харин энэ хэргийг Бээжин үгүйсгэжээ. Мөн 2019 онд Хонгконгийн ардчиллын төлөөх бослогын үеэр Литва улсын нийслэлд байрлах Хятадын элчин сайдын яамны гадна жагсаал болсон. Энэ үеэр Хятадын  дипломатууд "олон нийтийн хэв журам алдагдуулсан" гэж Латвийн албаныхан мэдээлж байв.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж