Сурвалжлага: Хүүхдийн ханиад эдгэхгүй нэг сар болж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдийн ханиад эдгэхгүй нэг сар болж байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн сурвалжлагуудыг тоймлон хүргэж байна.


СУРВАЛЖЛАГА: ГИХГ ОРОС ИРГЭДЭЭР ДҮҮРЧ БАЙНА

Орос-Украины дайн ес дэх сардаа үргэлжилж, сүүлдээ бүр цөмийн зэвсэг яригдах болжээ. Хойд хөрш армиа зузаатгахын тулд хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эхлүүлсэн нь Монголтой ойр Орос, Буриад, Халимаг, Тува залуусыг нааш “зугтаах” шалтгаан болов.

Монгол Улсад 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 122 улсын 21539 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байгаагаас ОХУ-ын 4600 гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн дийлэнх суралцагч, хөдөлмөр эрхлэгч, гэр бүлийн болон хувийн зорилгоор оршин сууж байгаа аж.

Нийслэл хотын гудамжаар, зах худалдааны төвүүдээр Оросоос ирсэн залуучууд олширч, элдэв асуудалд орооцолдож эхэлсэн учир тэднийг хэрхэн хянаж, ямар шаардлага тавьж байгаа талаар тодруулахаар Гадаадын иргэн, харьяатын газрыг зорилоо.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


СУРВАЛЖЛАГА: ХҮҮХДИЙН ХАНИАД ЭДГЭХГҮЙ НЭГ САР БОЛЖ БАЙНА

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бага насны хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн хөлд дарагджээ. Эцэг эхчүүдийн нэг хэсэг нь өлгийтэй нярайгаа үзүүлэхээр дарааллаа хүлээнгээ гаднах талбайд нь агаарлаж зогсоно.

Зарим нь эмчийн өрөөний үүдэнд бөөгнөрч, ээлж дугаараа тэвчээртэйгээр хүлээж байв. Хүүхдүүд уйлагнаж, аав ээжийнхээ энгэрт наалдана.

Зөвхөн амьсгалын замын өвчлөлийн тасаг гэлтгүй хүүхдийн чих хамар хоолой, мэдрэл, харшил, нүдний эмчид үзүүлэх эцэг, эхчүүдийн  дарааалал их байлаа.

Нярай хүүхдээ нүдний эмчид үзүүлэхээр дугаарлаж байгаа Ц.Энхцэцэг "Эх нялхаст улс орны өнцөг булан бүрээс хүүхдээ дагуулж ирж үзүүлдэг учраас дараалал дугаар ихтэй байдаг юм" гэв. Хажуугийн хаалганд, мэдрэлийн эмчид хүүхдээ үзүүлэхээр эцэг эхчүүд дугаарлана. Зарим нь эмчид үзүүлэхээр хоёр сарын өмнө цаг авч, өнөөдөр өглөө эмнэлэгт ирсэн ч үзүүлж чадаагүй байна гэсэн юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


СУРВАЛЖЛАГА: АВТОБУСАНД СУУНА ГЭДЭГ АРГА МЭХ, "АЛААН" БОЛЖ БАЙНА

Хоёр алхмын газар машин унаж, хоёр цаг түгжирдэг монголчууд алхах аль эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй цаг үед ирээд буй.  Ийм үед нийтийн тээвэрт явдаг автобусны тоог нэмэгдүүлэхээс өөр гарц алга байна. Мөн хүртээмжээс гадна чанар, үйлчилгээний соёлыг ч чухалчлах нь зөв. Энэ асуудал чухал болохыг орой ажил, хичээл тарах цагаар очсон хоёрхон автобусны буудлын жишгээс харж болно. Улаанбаатарчууд тэвчээртэй, хүлээцтэй тулдаа зай хоорондын хугацаа нь 10-15 минут байх автобусыг 30-40 минут тэвчээртэй хүлээсээр. Харин ирэх жилүүдэд энэ салбарт шинэчлэлт гарахгүй бол нөхцөл байдал улам л хүндрэх эрсдэлтэй болсоор…

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


СУРВАЛЖЛАГА: МАХНЫ ЭКСПОРТ ЗОГССОН УЧРААС МАХ ХЯМДАРЧЭЭ

07:30 цагт. Үүрийн гэгээ орж, Хүчит Шонхор захын “амьдрал” ид өрнөж байна. Зогсоолд түгжрэхээс эхлүүлэн тус захыг зорих хөл хөдөлгөөн их ээ. Ченжүүд “шинэ ирсэн сайн мах, гулуузаар нь авбал доошоо ярина” гэхчлэн ирсэн хүмүүстэй ам уралдан ярилцана. Тус зах үүрийн 04:00 цагаас эхлэн онгойдог бөгөөд махаа бөөндөж авдаг зах худалдааны төвүүд, ресторан, гуанзууд ихэвчлэн гулуузаар нь авдаг аж. Үнийн хувьд хонины мах гулуузаар нь авахад  хонины мах кг нь 6500 төгрөг байсан бол үхрийн мах хаа, гуяны цул махаас шалтгаалан 12500-13000 төгрөгөөр худалдаалж байна. Мах хямд байгаа шалтгааныг “хөдөөнөөс малчид махаа хямдаар өгч байна. Идэшний үе ирэхтэй зэрэгцэн махны үнийг буулгах нь бий гэж” ченжүүд тайлбарлав. Нэг хэсэг мах “магнаг” болж байсан ч өнөөдрийн байдлаар үнэ нэлээд буурчээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


СУРВАЛЖЛАГА: ЗАХУУД НӨАТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ Ч ИРГЭД НЭХЭХГҮЙ БАЙНА

Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгдөггүй талаарх гомдол иргэдээс ШӨХТГ-т цөөнгүй ирдэг аж. НӨАТ нь далд эргэлдэж байгаа мөнгийг ил болгох зорилготой.  Нэг хэсэг иргэд НӨАТ-ын баримтаа нэхдэг байсан бол сүүлийн үед төдийлөн тоохоо больсон. Энэ сугалааг нь түр хугацаанд зогсоосонтой холбоотой аж.

Төлбөрийн баримт олгох пос машин болон кассын программыг иргэд, аж ахуйн нэгж худалдаж авдаг байсан учраас зарлага ихтэй гэх шалтгаанаар баримт олгодоггүй байв. Тиймээс энэ асуудлын шийдэл нь цахим төлбөрийн “QRBARIMT” гэнэ.

Товчхондоо иргэн тухайн худалдагчид байх бэлэн “QR” кодыг уншуулахад  худалдагчийн утсан дээр мэдэгдэл ирнэ. Улмаар худалдагч баталгаажуулах гэсэн товч дарснаар борлуулалтын баримт нь шууд цахимаар үүсч, НӨАТ-ын цахим системд  баталгаажина гэсэн үг. Хуучин бол баримтаа аваад гэртээ хариад уншуулаад баталгаажуулах гэж 1-2 хонодог байсан бол одоо бодит цагийн горим дээр баталгаажуулдаг болжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж