Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг удахгүй Улаанбаатар хотноо болох тэмцээнийхээ бэлтгэлийг хангахаар маргааш/2022.10.22/ Өмнөд Солонгосыг зорих гэж байна.
Ирэх арваннэгдүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо 2025 оны Азийн наадмын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд болно.
Монголын шигшээ баг хэсэгтээ Тайланд, Малайз, Вьетнам, Таити зэрэг багуудтай хамт орсон. Дээрх багуудын тоглолт угтаа зургадугаар сард болох байсан ч багууд дамжин нисч ирэх боломжгүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас болж ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны арваннэгдүгээр сард Монголд зохион байгуулахаар болж хойшлуулсныг албан ёсоор мэдэгдсэн юм.
Өмнөд Солонгосыг зорьсон шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ.
- Б.Билгүүн
- Т.Санчир
- О.Энхбаатар
- С.Өрнүүнбилэг
- Э.Цэрэнбаатар
- О.Сэргэлэн
- А.Тэмүүжин
- Б.Болдбаатар
- Г.Насанжаргал
- А.Энхбаясгалан
- Г.Цэнгүүнбаяр
- Ц.Цэвээндорж
- М.Өлзий-Орших
- А.Ананд
Монголын шигшээ баг Өмнөд Солонгост хамтарсан бэлтгэл хийж, тус улсын лигийн багуудтай сорилго тоглолтууд хийнэ.
Зааварч 2022-10-21 202.9.46.131
Доор нэг хятад вирус хуцаад байх хошного хятад руугаа зайлаач гамингийн сэгээ.
/*-*/ 2022-10-21 202.9.46.246
Очоод 100 : 0 -р хожигдож шүдний булай болно дөө
Зочин 2022-10-21 139.5.217.52
Эрдэнэцогт яагаад шигшээд орсонгvй вэ
Shizik 2022-10-21 202.55.188.81
Эрдэнэ-Цогт, Баттөр, Мөнхтөвшин нарыг шигшээд багтаагаагүйд ихэд гайхав. Уг нь Насанжаргал Цэвээндорж, Өлзий -Орших нараас илүү л баймаар юм. Ялангуяа Эрдэнэцогт бол Санчир Билгүүний дараа оноо түүх хүн байсан юмсан
Зочин 2022-10-21 202.126.89.232
Солонгост очиж амьдрахсан
🙏🙏🙏🌷🌷🌷🌷🌷🌷