Европын холбоо эрчим хүчний хямралаас болж хагаралдав | News.MN

Европын холбоо эрчим хүчний хямралаас болж хагаралдав

Европын холбоо эрчим хүчний хямралаас болж хагаралдав

Европын холбоо эрчим хүчний хямралаас болж хагаралдав

Эрчим хүний хямралыг хэрхэн шийдвэрлэх асуудлаас болж Европын холбооны удирдлагууд хагаралджээ. Европын холбооны гишүүн 27 орны удирдлагууд өчигдөр Брюссельд шөнө болтол цаг сунган хуралдаж, эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украинд дайн эхлүүлснийг эсэргүүцэн барууныхан байгалийн хий, газрын тосны импортод хориг тавьж эхэлснээр Европын орнууд энэ өвөл эрчим хүчний хямралтай нүүр тулах болсон.

Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх хурал өнгөрсөн Пүрэв гаригт эхэлсэн ч санал зөрөлдөөнөөр өндөрлөсөн байна. Тиймээс  Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нар ирэх долоо хоногт Парист уулзаж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэхээр болжээ.

Европчуулын хувьд байгалийн хийн үнийн өсөлтийг хязгаарлах, нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах, эрэлтийг сааруулах гэсэн гурван гол үндсэн чиглэлд зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна. Байгалийн хийнд үнийн хязгаарлалт тогтоох асуудлыг ирэх Мягмар гаригт Европын эрчим хүчний сайд нар хэлэлцэж, дараа долоо хоногт нь удирдагч нарын хуралдаанд танилцуулах аж.

Одоогийн байдлаар Европын холбооны орнууд ирэх өвөл байгалийн хийн эрэлтээ 15 хувиар танахаар тохиролцсон байгаа юм. Мөн байгалийн хий хадгалах байгууламжуудын дүүргэлтийг ирэх арваннэгдүгээр сар гэхэд 80 хувьд хүргэх, цахилгааны эрэлтийг таван хувьд танахаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хуульч 2022-10-22 88.125.80.192

дүрмийн дагуу хагаралдах ёстой.. тэгж бгаад европын холбоо задрах ёстой . яахав жаахан цаг л орох байх.

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2022-10-22 139.5.219.60

Одоо яая гэхэв.Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг ?!Эхлээд өөрсөдөө л Оросоос хий,нефьтын бүтээгдэхүүнийг авахгүй гээд хоиг тавиа биздээ. тэр ч бүл хэл холбоотон улсууд болон дэлхий нийтээр уриалж авбал хоригт оруулна гэж дарамталж сүр дуулиан болоо биздээ. Олон улсын банкниы швет системээсээ оросын банкуудыг салгаа биздээ? Юу хожив? зарим улсууд өвөр хоорондоо үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдан авалт хийх болсноор юань олон улсын валиутын сагсанд 4 дэх балиют болон орж ирэв.

Avatar

зочин 2022-10-22 192.82.74.44

Оросын хямд түүхий эд,Хятадын хямд ажиллах хүч европын оронуудын хөгжүүл цэцэглэлийг хангасан гэдэг ч бараг үнэн б**х аа. Одоо барууны орнууд ОХУ,БНХАУ-тай харилцаа холбоогоо хэвийн болгож хамтран ажиллахгүй бол хэцүүдэнэ.Хүчирхэг европгүйгээр АНУ ч хол явахгүй. Ялангуяа АНУ болон ОХУ-ын хооронд цөмийн дайн үүсвэл бүүр балрана.Иймд эдгээр орнууд дайны аюулыг зайлуулах,дэлхийд энх тайван тогтоох талаар нэгийг бодох цаг болсон байна

Avatar

Иргэн 2022-10-22 103.212.119.213

АНУ, НАТО-гийн мөхөл эхэлчихсэн юм биш үү

Avatar

Зочин 2022-10-22 103.212.119.213

Европчууд байгалийн хийгүйгээр өвөл хөлдөж үхэх байлгүй. Италид ЕХ-нд таагүй ханддаг засгийн газар бүрэлдлээ. АНУ занарын давхаргын хийгээ хэт их олборлоод эхэлвэл тектоник давхаргад нь өөрчлөлт орж газар хөдлөөд янкууд газрын хөрснөөс арчигдах зам л үлдэж байх шив. Ази, Африкийнхан яахав ээ хөөрхий өөрсдийгөө аргалаад л явчихна. Ийм л байна ккк

Avatar

Зочин 2022-10-22 150.129.142.140

АНУ-ын ганц хүсээд байгаа юм нь энэ шүү дээ хөөрхий тэгж байж л тэр хэнд ч хэрэггүй зэвсгээ турших газартай болж байгаа шдээ

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2022-10-22 139.5.219.60

яг үнээн.хоцрогдсон зэвсгээ дэмжлэг үзүүлсэн дүрээр зарж агуулахаа чөлөөлж ь энэ далимдуулж шинэ зэвсгээ бодит амьдарал дээр туршиж АНУ хүслээ биелүүлж байгаа ч бас бодох юм байна Ганбаяр,Уламбаяр нар Хэт нэг талыг баьсан мэдээ хийх юм. з****г,мөнгө өгөөд зогсохгүй хэрхэн ашиглахыг зааж сургаад байгаа улсууд буруугүй юу1???Энэ мөнгөөр цадатлаа хооллоод , заасны дагууд зэвсгээр сайн эзэмшээд Оросуудыг алаад бай гэснээс ялгаа ву байна!!!

Avatar

Зочин 2022-10-22 202.21.108.199

з****г нийлүүлэхгүй, хоригоо цуцлаад төвийг сахь, укриан тэгвэл хэлэлцээрт орж дайн дуусна,

Avatar

Зочин 2022-10-22 192.82.76.238

ТӨВИЙГ САХЬ ДАЙНД БҮҮ ОРОЛЦ ЗӨВХӨН ХҮМҮҮЛЭГИЙН ТУСЛАЖ ӨГ з****г НИЙЛҮҮЛЭХЭЭН БОЛ ЭНГЭЭД Л АСУДАЛ ШИЙДЭГДЭНЭ з****г НИЙЛҮҮЛЭХ НЬ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗОГСООЖ ХҮН АЛЬ ГЭСЭНТЭЙ АДИЛ ҮҮЛДЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж