Европын холбоо эрчим хүчний хямралаас болж хагаралдав

Хуучирсан мэдээ: 2022.10.22-нд нийтлэгдсэн

Европын холбоо эрчим хүчний хямралаас болж хагаралдав

Европын холбоо эрчим хүчний хямралаас болж хагаралдав

Эрчим хүний хямралыг хэрхэн шийдвэрлэх асуудлаас болж Европын холбооны удирдлагууд хагаралджээ. Европын холбооны гишүүн 27 орны удирдлагууд өчигдөр Брюссельд шөнө болтол цаг сунган хуралдаж, эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украинд дайн эхлүүлснийг эсэргүүцэн барууныхан байгалийн хий, газрын тосны импортод хориг тавьж эхэлснээр Европын орнууд энэ өвөл эрчим хүчний хямралтай нүүр тулах болсон.

Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх хурал өнгөрсөн Пүрэв гаригт эхэлсэн ч санал зөрөлдөөнөөр өндөрлөсөн байна. Тиймээс  Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нар ирэх долоо хоногт Парист уулзаж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэхээр болжээ.

Европчуулын хувьд байгалийн хийн үнийн өсөлтийг хязгаарлах, нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах, эрэлтийг сааруулах гэсэн гурван гол үндсэн чиглэлд зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна. Байгалийн хийнд үнийн хязгаарлалт тогтоох асуудлыг ирэх Мягмар гаригт Европын эрчим хүчний сайд нар хэлэлцэж, дараа долоо хоногт нь удирдагч нарын хуралдаанд танилцуулах аж.

Одоогийн байдлаар Европын холбооны орнууд ирэх өвөл байгалийн хийн эрэлтээ 15 хувиар танахаар тохиролцсон байгаа юм. Мөн байгалийн хий хадгалах байгууламжуудын дүүргэлтийг ирэх арваннэгдүгээр сар гэхэд 80 хувьд хүргэх, цахилгааны эрэлтийг таван хувьд танахаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж