Навальныйд 30 жилийн ял оноож магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

Навальныйд 30 жилийн ял оноож магадгүй

Оросын сөрөг хүчний улстөрч Алескей Навальныйд терроризм, хэт даврагч үзлийг сурталчилсан гэх үндэслэлээр шинэ хэрэг үүсгэжээ. Түүнд 30 жилийн хорих ял оноож болзошгүй байна.

Алексей Навальный өдгөө 11 жилийн хорих ялаа чанга дэглэмтэй хорих ангид эдэлж буй. Түүнийг дуугүй болгох зорилгоор Оросын эрх баригчид зохиомол хэргүүд үүсгэж, ялын хугацааг нь ийнхүү хоёр дахин нэмэгдүүлж магадгүй болоод байна. Навальныйд экстремизмийг сурталчилсан, терроризмд уриалсан, хэт даврагч үйл ажиллагааг санхүүжүүлсэн, нацизмыг сэргээсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ.

“Би бол газар доорх ертөнцийн суут ухаантан. Профессор Мориарти ч надтай эн тэнцэхгүй. Та нар бүгд намайг шоронд хоёр жил хоригдсон гэж бодож байгаа байх. Гэтэл би гэмт хэрэг үйлдэж байсан болж таарлаа” гэж Навальный твиттертээ ёжтойгоор жиргэжээ. Профессор Мориарти нь Шерлок Холмсын дайсан юм.

Навальныйгийн холбоотнууд түүнийг хоригдсоноос нэг жилийн дараа “Popular politics” нэртэй “Youtube” суваг нээсэн. Энэ сувгийн үйл ажиллагаатай Навальныйд тохсон шинэ хэргүүд холбоотой гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш хэллээ.

Орос, Украины дайн эхэлснээс хойш Кремль дотоодын сөрөг хүчнийг нухчин дарах, дуугүй болгох кампанит ажлаа эрчимжүүлсэн.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж