2020 оны сонгуулиас хойш талцал, хуваагдалтай байсан Ардчилсан нам сүүлийн үед Ардчилсан нам нэгдэх уулзалтууд тал талд хийгдэж, хэлэлцээрүүд үргэлжилж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ч намаа нэгтгэх ажилд идэвхтэй оролцоотой байгааг нь сошиал хуудсаас харж болно.
Харин АН-ыг нэгтгэх, зангидах үйл явцын цаана хэн хэн байна вэ. Хэн энэ ажлыг гардаж хийж байна вэ гэвэл олон залуучуудыг нэрлэж болохоор байна. Түүний нэг нь АН-ын генсек Ч.Өнөрбаяр.
Ардчилсан намын залуучууд намаа нэгтгэх ажилд илүү идэвхтэй оролцож, хөшигний ард уулзалтуудыг зохион байгуулах ажлыг ч хийж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Үүний үр дүн өнөөдөр эхнээсээ гарч, АН-ын лидерүүд уулзаж, ярилцаж, зөвшилцөж эхлэв. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын генсек Ч.Өнөрбаяр тэргүүтэй залуус зүгээр суусангүй. Эрх баригч намын баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй шийдвэр, үйлдэл бүрт тохирсон хариулт, шүүмжлэлийг нь өгч байв. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Төр Үндсэн хуулийн дээгүүр алхаж болохгүйг сануулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг мэтгэлцээнд дуудаж, хуулиа даган мөрдөхийг шаардаж байв. Ч.Өнөрбаяр “Давхар дээл”-ийг тайлахыг шаардан гурвантаа хуулийн төслийг өргөн барьж улстөрчдийг давхар, давхар албан тушаал хашиж буйг хуулиар хориглох гэж зүтгэсэн.
“Сайн хууль бол ард түмэнтэйгээ хамт үлддэг” гэсэн Ч.Өнөрбаярын үг бий. Хэнээс ч айлгүй хэлэхээ хэлчихдэг, үзэл санааны жанжин шугамаасаа хазайхааргүй харизмтай улстөрч болох хүн гэж түүнийг тодорхойлсон нь ч бий.
Ч.Өнөрбаяр боловсролын хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуульд доктор,Шихихутуг Хууль зүйн сургуульд бакалавр,МУИС Хууль зүйн сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбургийн Их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрынзэрэг тус тус хамгаалсан. Ажлын туршлагын хувьд Шихихутуг Хууль зүйн дээр сургуульд багш, МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, дэд профессор, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, даргын үүрэг гүйцэтгэгч, дэд дарга, Нээлттэй нийгэм форумын бодлогын ахлах судлаач, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч, МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч, “Эрх зүйт ёс” сангийн үүсгэн байгуулагч, тэргүүн, Английн Оксфордын их сургуульд зочин судлаач зэрэг албыг хашиж байгаад одоо АН-ын генсекээр ажиллаж байна.
АН-д нэгдэх, нийлэх, хүчтэй сөрөг хүчин болох хугацаа богино, хийх ажил их байна. Энэ бүхнийг зангидаж, илүү их хурдасгах хүлээлт ард түмэнд байна. Ч.Өнөрбаярын нарын хөшигний арын зангидагч залуучуудын хурд, самбай бүүр ч чухал цаг иржээ.
Т.ОД