Misheel Walking Street: Family food festival эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

Misheel Walking Street: Family food festival эхэллээ

“Мишээл групп” компани Монголын мастер тогоочдын холбоотой хамтран “Family food festival” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах зорилгоор хоолны амталгаат өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь Misheel walking street-д үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй ресторануудын хоолны амт чанартай танилцах, туршлага солилцох, зөвлөгөө мэдээлэл өгөх хэлбэрээр явагдсан бөгөөд Монголын 10 мастер тогоочийн бүрэлдэхүүнтэй 80 гаруй тогооч хүрэлцэн ирсэн юм.

Дэлхийн тогооч нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан тус өдөрлөгт Misheel walking street-ийн ахлах тогооч нар нэрийн болон шинээр нэмэгдсэн хоолноосоо дэлгэн танилцууллаа.

Монголын анхны аялал жуулчлалын гудамж болох Misheel walking street-д 10 гаруй ресторан,паб, караоке, бар, 16 киоск нийт 300 гаруй төрлийн хоол, 50 орчим амтат зууш, дессерт, 100 гаруй төрлийн уух зүйлсээр үйлчилж байна.

Монголын мастер тогооч нарын сэтгэгдэл:

Цаашид 7 хоног бүрийн бямба, ням гарагт family food festival зохион байгуулагдах тул та бүхэн гэр бүлээрээ хүрэлцэн ирж олон төрлийн хоолноос сонгон тав тухтай үйлчлүүлээрэй.

Misheel walking street: 8811-3280

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж