"Цэрэгт очоод шилдэг нь болмоор байна"

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

"Цэрэгт очоод шилдэг нь болмоор байна"

"Цэрэгт очоод шилдэг нь болмоор байна"

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаад есөн дүүргийн хэмжээнд есөн байршилд явуулж буй аж.

Эдгээр есөн байршлын нэг болох Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийг зорьж, албаны хүмүүс болон цэрэгт татагдаж буй залуустай ярилцлаа. Сургуулийн хашааны үүдэнд хүүхдүүдээ хүлээсэн эцэг эхчүүд үзэгдэнэ. Тэдний зарим нь хүүхдээ цэрэгт мордуулахаар ирсэн байх агаад дулаан хувцас, ариун цэврийн хэрэгсэл, ойр зуурын зүйлсийг нь уутанд хийчихсэн хүлээж байх аж.

Сургуулийн хаалгаар ороход хороо, хорооны хэсгийн төлөөлөгчид бүртгэл хөтөлж, эрүүл мэндийн хуудас тараана. Цааш хонгилоор явсаар тусгайлан зассан ангид хувцсаа тайлж, үзлэгт орох ээлжээ хүлээнэ. Өндөр жингээс нь эхлээд чих, хамар, хоолой, бэлгийн зам, мэдрэл, цус, эхо гээд шаардлагатай бүхий л шинжилгээнүүдийг хийж байлаа.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:

-Нийслэлийн хэмжээнд идэвхи сайн гэж боддог. Өнөөдрийн байдлаар ажил, хичээл сургуулийн цаг учир хараахан ирц сайн биш байж магадгүй. Үдээс хойш ирц гайгүй болох байх. Мөн дүүргүүдийн хүн ам нөлөөлнө. Зарим дүүрэг огцом хүн ихтэй. Зарим нь төвийн дүүрэг боловч шилжилт хөдөлгөөн ихтэй байдаг. Явъя гэсэн залуучууд зөндөө байгаа. Хэд хэдэн зайлшгүй шалтгаан бий. Нэгдүгээрт, төрийн албанд ажиллах. Хоёрдугаарт, цэргийн алба хаабал ажил олгогч нар албаа хаасан залуучуудыг ажилд авч байна. Бие бялдар сайтай, хүмүүжилтэй болно гэж ойлгож байна. Зарим нь албаа хаагаад ангиудтайгаа гэрээ хийгээд үлдэж байна. Гэрээт цэргийн алба маш боломжийн алба. Үнэхээр ажилгүй, ажил хайж байсан залуучуудад боломжийн ажил. Сая цалин нь нэмэгдлээ.

Тэнцсэн, алба хаах хүсэлтэй залуусын үсийг хусч, урлаг зааланд оруулж, асуумж бөглүүлж байв. Энд өөрийн хүсэлтээр цэрэгт явах нэгэн залуутай ярилцсан юм. Тэрбээр ярихдаа “Цэргийн албанд Сүхбаатар дүүргээс татагдаж байна. Сургуулиа төгсөөд өөрийн саналаар ирсэн. Олон аавын хүүхдүүдтэй нэг хүн шиг болоод ирэх гэж цэргийн албанд явж байна. Цэрэгт очоод шилдэг нь л болмоор байна" гэв.

Түүн шиг олон залуус тэрхүү урлаг зааланд сууж байлаа. Бүгд л хуваарилагдсан нутаг орондоо очиж, нэг жилийн хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцаж, өвөөгийнхөө, аавынхаа туулсан замналаар явахыг хүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж