ОХУ-ын сөнөөгч онгоц пуужин харважээ

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

ОХУ-ын сөнөөгч онгоц пуужин харважээ

ОХУ-ын сөнөөгч онгоц пуужин харважээ

Хар тэнгис дээгүүр эргүүл хийж байсан Их Британийн Хатан хааны агаарын хүчний онгоцны ойролцоо ОХУ пуужин харважээ. Пуужинг Оросын Су-27 онгоцноос харвасан гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес хэлэв. Аюултай байж болзошгүй гэх энэ хэрэг есдүгээр сарын 29-нд олон улсын агаарын орон зайд болжээ. Харин ОХУ энэ үйлдлээ техникийн доголдлын үр дүн гэжээ.

Энэ явдлын дараа Их Британийн “RC-135 Rivet Joint” онгоцыг хэсэг хугацаанд эргүүлд явуулаагүй. Одоо буцаад эргүүлээ хийж эхэлсэн бөгөөд сөнөөгч онгоц дагалдан явж байна.

ОХУ зориуд хурцадмал байдал үүсгэсэн гэж Их Британи үзэхгүй байгааг Бен Уоллес хэллээ. Гэхдээ сөнөөгч онгоцоо ашиглах нь ямар аюултай болохыг харуулж байна гэв. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдад санаа зовнилоо илэрхийлсэн захидал илгээжээ. Түүний захидлын хариуд ОХУ-ын тал мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны эцэст техникийн доголдол гэсэн хариу өгсөн аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж