Ж.Мөнхбатын давхар дээл нөмрөх хүсэл дахиад хойшлов

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбатын давхар дээл нөмрөх хүсэл дахиад хойшлов

Ж.Мөнхбатын давхар дээл нөмрөх хүсэл дахиад хойшлов

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар  Т.Аюурсайханыг томилохоор болсон. М.Оюунчимэг энэ "сэнтий"-г их мөрөөдсөн хүний нэг. Гэвч энэ удаад МАН-ынхан эрэгтэй сайдаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг удирдуулж, реформ хийлгэх нь зөв гэж үзсэнээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн.  ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл амны алдаанаасаа болж ажлаасаа огцорсон учраас МАН-ын удирдлагууд ихэд болгоомжтой хандсан бололтой, М.Оюунчимэгийн хувьд хэлсэн үгнээсээ болж үе, үе олны шүүмжлэлд өртөх нь олон.

Тэгвэл Боомтын сайдын томилгоо ахиад л хойшлогдсон бололтой. Т.Аюурсайханы хамт Ж.Мөнхбатыг Боомтын сайд болгох асуудлыг хэлэлцэнэ гэж хэвлэлүүд мэдээлж байсан. Гэсэн ч Ж.Мөнхбатын давхар дээл нөмрөх хүсэл дахиад хойшлогджээ.  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Улсын төсөв хэлэлцсэний дараа Боомтын сайдыг томилох асуудлыг ярилцана.  Төсөв нь батлагдаагүй тул томилгооны асуудлыг хойшлуулсан" гэжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Сайд болооч гэсэн саналыг надад албан ёсоор тавиагүй. Тийм ямар ч яриа болоогүй. Сайдын томилгоо яригдах бүрт миний нэрийг хэвлэлийнхэн бичдэг. Хэнийг сайдаар томилох эсэх нь Ерөнхий сайдын өөрийнх нь эрх мэдлийн асуудал" гэх тайлбарыг өгсөн.

Ардчилсан намын үед давхар дээлийг эсэргүүцэж, акц хийж явсан Ж.Мөнхбат дан дээлтэйгээ үлдэх үү, давхар дээл нөмрөх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж